Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Gerber-ийн нүүр царай 94 нас хүрлээ

Гербер буюу дэлхийн олон улс оронд худалдаалагддаг хүүхдийн хоолны брэндийн бэлэг тэмдэг нь булцгар хацар, бүлтгэр нүдтэй бяцхан охин байдаг. Энэ бяцхан охин дэлхий даяар хамгийн их танигдсан фэйс бөгөөд зохиомол зураг биш гэнэ.

Энэхүү зургийн эзэн нь Анн Төрнер Күүк. Хатагтай Күүк 11-р сарын 20-ны өдөр 94 нас сүүдэр зооглосон байна.

Гербер компаний үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойгоороо бяцхан охин жинхэнэ хүн гэдгийг нийтэд зарлажээ. Хүн бүрийн сэтгэлд нялх багынхаа төрхөөр буусан энэ хатагтай Америкт нууцлаг сэдэвтэй романуудаараа танигдсан зохиолч юм.

Анн Төрнер Күүк Герберийн нүүр царай болсон түүх сонирхолтой. Бүр тэртээ 1928 онд Гербер компаниас хүүхдийн хоолны компанит ажлынхаа хүрээнд байгууллагын шинэ дүр төрхийг олох зорилготой уралдаан зарлажээ.

Зураач Дороти Хоп Смитийн эгдүүтэй бяцхан охины хар зураг шүүгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, шилдгээр сонгогджээ. Зураач тэмцээнд ялсан тохиолдолд хар зургаа дуусгахаар төлөвлөж байсан ч Гербер компани энэ хэвээр нь бүтээгдэхүүнийхээ шинэ дүр төрхөөр сонгох болсон байна.