Гүйх, үсрэх үед заримдаа бүр инээх, ханиах, найтаах үед шээс дусагнадаг зовлонг бүсгүйчүүд сайн мэднэ.
Ялангуяа хүүхэд төрүүлээд удаагүй үед ийм асуудал олон хүнд тулгардаг.
Тэгвэл та бидний сайн мэдэх кегелийн дасгал буюу аарцагны ёроолын булчинг чангалах дасгал хийснээр энэ асуудлаас бүрэн ангижирч чадах гэнэ.
Өөрөөр хэлбэл биедээ мэс хүргэхгүйгээр ичгүүртэй зовиураас сална.
Саяхан Лаура Хүкер Бек хэмээх бүсгүй 30 хоногийн турш кегелийн дасгал тогтмол хийж, гарсан үр дүнгээ хуваалцсан байна.
Өмнө нь тэрээр давсаг дүүрсэн даруйд ариун цэврийн өрөө орохгүй бол болдоггүй асуудалтай байжээ.
Тэгвэл нэгхэн сарын дотор бүсгүй шээсээ барьж чаддаг, жаахан хүлээж чаддаг болсон гэнэ.
Харин эмэгтэйчүүдийн эмч нар гурван сарын турш кегелийн дасгал тогтмол хийснээр ханиах, инээх, найтаахад шээс дусагнахад хүргэдэг стрессээс үүдэлтэй давсагны сулралыг эмчилдэг гэж үздэг байна.