Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Хүүхэд хуруугаа хөхөх аюултай юу?

Please select a featured image for your post


Хүүхэд эхээс мэндлэхдээ л хөхөх чадвартай төрдөг. Аливааг хөхөх нь хүүхдийн амьд үлдэх төрөлх зөн бөгөөд хоол тэжээл авахаас гадна өөрийгөө тайвшруулах, өөртөө таатай байдал үүсгэх нэг нөхцөл болдог. Хүүхдийн буйл, хэл нь өндөр мэдрэмтгий, тархинд мэдээллийг хурдан дамжуулдаг онцлогтой. Тиймээс цаг хугацаа явахын хэрээр хөхөх зуршил хүүхдийн зан төлөвт гүнзгий суудаг. Хэрэв танай хүүхэд хуруугаа эсвэл сооска байнга хөхдөг бол эцэг эх, асран халамжлагч та бүхэн ямар ч аюулгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө хүүхэд таван нас хүрэхдээ хуруугаа хөхөхөө больдог. Энэ үе хүртэл хуруугаа хөхсөн бол өөрийгөө хамгаалж, тайвшруулах гол арга нь болсон гэсэн үг. Таван наснаас байнгын шүд ургаж эхэлнэ. Хүүхэд үүдэн шүднийхээ дор хуруугаа хийж хөхдөг учраас шүд орсгой, дорсгой ургах гол эхлэл болно. Иймээс таван настайгаас хөхөлт, хуруу хөхөх нь жинхнээсээ аюултай болж ирдэг. Цаашлаад бохир гарын олон төрлийн өвчнөөр өвчлөх, үеийнхэндээ гадуурхагдах, улмаар нийгмийн стресст өртөх эрсдэл өндөр.
Хуруугаа хөхөхийг яаж болиулах вэ?
Цаг хугацааг жаахан ухрааж 1950-аад онд очвол эцэг эхчүүд хүүхдийнхээ хуруу хөхөх зуршлыг балмад аргаар таслан зогсоодог байжээ. Шүдний эмнэлэгт хүүхдийн үүдэн шүдэнд маш хурц шөвөг мэт зүйл түрхэх нь түгээмэл дэлгэрсэн арга байжээ. Өнөөдөр ч үүнтэй нэлээд төстэй арга хэрэглэгдсээр байгаа нь хүүхдийн хуруунд элдэв наалт, хуруувч зүүх явдал юм. Энэ аргыг Америкийн шүдний эмч нарын холбооноос сайшаадаггүй гэдгийг эцэг эхчүүд та бүхэнд онцлон дуулгаж байна. Харин тус холбооноос хүүхдийн хуруугаа хөхөх зуршлыг дараах байдлаар арилгаж болно хэмээн зөвлөж байна. Үүнд:
Хүүхдийг хуруугаа хөхлөө гэж зэмлэхийн оронд хуруугаа хөхөөгүй үед нь магтаж, сайшаана.
Хүүхэд айсан, тайвширахыг хүссэн үедээ хуруугаа хөхөж байвал айдас түгшүүр юунаас үүдсэн бэ гэдэгт анхаарлаа хандуулж, хүүхдээ тайвшруулна.
Хүүхэд уйдсан үедээ мөн хуруугаа хөхдөг учраас хөгжилтэй, уйдаахгүй байх арга бодож олно.
Хүүхдээ шүдний эмчтэй нь уулзуулж, хуруугаа хөхсөнөөр шүд нь яаж буруу ургаж байгааг тайлбарлуулах.
Хүүхдээ хуруугаа хөхлөө гэж загнаж, шийтгэх нь тэднийг улам л хуруутайгаа найзлахад хүргэдэг байна.