Трэси Кисс гэх ютүбчин эмэгтэй 28 настайдаа интернэт хэрэглэгчдийн тэр дундаа арьс арчилгаа сонирхогчдын танил болжээ.
Гоо сайхан, нүүр будалтын чиглэлээр видео блог хөтөлдөг тэрээр өдөр тутамдаа хэрэглэдэг үнэгүй, өндөр үр дүнтэй, олдоц сайтай гоо сайхны бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
Хоёр хүүхдийн эх тэрээр эр хүний үрийн шингэнийг гоо сайхандаа хэрэглэснээр нүүрний үрэвсэл багасч, арьс нь гэрэлтдэг тухайгаа ярьжээ. Үнэгүй, өндөр үр дүнтэй энэ бүтээгдэхүүнийг Трэсигийн найзууд өдөр бүр жижигхэн саванд хийн авчирч өгдөг байна.
Эмзэг мэдрэмтгий арьстай тэрээр найзуудынхаа үрийн шингэнийг өдөр бүр нүүрэндээ иллэг хийх маягаар түрхэж, 20 минут маск тавьдаг гэнэ. “Хүмүүс нүүрэндээ үрийн шингэн түрхэнэ гэхээс эвгүйцэж байж магадгүй. Гэхдээ арьсны батгашилтыг эмчлэх байгалийн эрүүл арга шүү дээ” гэжээ.
Цэвэр байгалийн гаралтай, идэвхтэй, амьд гээд үрийн шингэний давуу талуудыг ч Трэси онцолжээ.
Эрчүүдийн үрийн шингэнд уураг задлах үйлчилгээтэй фермент агуулагддаг. Өдөр тутамд арьсанд түрхвэл эдгээр фермент нь арьсны үхэжсэн давхрагыг гуужуулж, арьсыг толигор болгоно. Үүний зэрэгцээ цайр, магни, кальци, кали, фруктоз зэрэг химийн элемент агуулдаг учир арьсанд тэжээл өгөх талтай.