Судалгааны үр дүнд эргэлзэж үл итгэх уншигчдад сонирхуулахад энэ судалгааг ХБНГУ-ын Лейпцигийн их сургуулиас гаргажээ.
Их Британи, АНУ, ХБНГУ-ын 20 мянган хүний дунд хийсэн судалгаагаар айлын хэд дэх хүүхэд байх нь эрэгтэйчүүдийн бэлгийн чиг хандлагад нөлөөлдөг гэдгийг тогтоожээ.
Олон ахтай эрэгтэйчүүд ижил хүйстэн байх магадлал өндөртэй. Тухайн эрэгтэй дүүгийн хувьд ахын тоо нэмэгдэх тусам эрэгтэй хүнд татагдах магадлал бага хэмжээгээр нэмэгддэг аж.
Энэхүү харилцан хамаарлыг анх анзаарсан эрдэмтдийн нэг болох Канад улсын Брок их сургуулийн профессор Тони Богаерт “Эрэгтэй хүүхэд бүр эхийнхээ савыг ямар нэг байдлаар өөрчилдөг. Эрдэмтэд бид эхийн дархлалын хариу үйлдлээс улбаалж ийм үр дагавар гардаг гэж үзэж байна” хэмээн тайлбарлажээ.
Эрэгтэй хүүхэд ураг байхдаа буюу жирэмсний маш эрт үед эхийнхээ саван дотор тодорхой төрлийн уураг ялгаруулж байдаг. Энэ уургийн тусламжтайгаар эр бэлэг эрхтэн үүсдэг. Энэхүү үйл явцын дараа эхийн бие махбодь хариу болгож өөр төрлийн уураг буюу эсрэг бие ялгаруулна. Энэ нь байгалийн үйл явц бөгөөд эх ургийн аль алинд нь аюулгүй.
Гэхдээ дахин жирэмсэлж, эрэгтэй хүүхэд тээх үед эхийн биеэс ялгардаг эсрэг биес нь илүү хурдан үүсдэг аж. Үүний үр дүнд олон ахтай эрэгтэй дүүгийн хувьд эхийн биеэс ялгарах эсрэг биед ах нараасаа нэлээд эрт өртдөг гэсэн үг юм.
Профессор Богаерт энэ л дархлалын хариу үйлдэл олон ахтай эрэгтэй хүн ижил хүйстэн болоход нөлөөлдөг гэж үзэж байна.
Disclaimer: Энэ судалгаа нь хэд хэдэн орны их сургуульд явуулсан судалгаагаар нотлогдсон бөгөөд хамгийн сүүлийн буюу 2020 оны мэдээллийг энэхүү линкээр дарж унших боломжтой.