Өөрийгөө чихмэлчин гэж тодотгосон Аарон Халстеад гэгч 2015 онд интернетэд нэн ховордсон амьтдыг чихмэл болгосон гэрэл зургуудыг оруулаад цагдаагийн байгууллагын хаалга татсан байна. Арслан, анааш, бор баавгай зэрэг ховордсон амьтдын зургуудыг хараад Английн цагдаа нар Аароны гэрт гэнэтийн дайралт хийж, гэрийн эзнийг баривчилжээ.
24 настай залуугийн гэрээс олдсон ихэнх амьтдыг чихмэл болгохоос өмнө хуулийн дагуу олж авсан нь батлагджээ. Гэхдээ аварга халимны шүд, улаан ирвэс, дельфиний тархи зэргийг хууль бусаар олж авсан байна. Мөн цасны ууль гэх шувууг ямар нэгэн зөвшөөрөлгүй худалдах гэж байсныг нь илрүүлжээ.
Аарон Халстеад өмнө нь 2011 онд нэн ховордсон шувуудын чихмэл худалдсан учир цагдаагийн бүртгэлд орсон байжээ.
Тэрээр 2020 онд мөн л аав ээжийнхээ гэрт нэн ховор амьтдын хууль бус цуглуулганы урд селфидсэн тул дахин 56 долоо хоног хоригдох ял сонссон байна.