Украйны нэгэн уран бүтээлч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Дайны дүр төрх” гэж үзжээ.
В.Путиныг 2015 оны зун Нью-Йорк хотод НҮБ-ын ассамблейд оролцож байхад Украйн зураач Дариа Марченко энэ бүтээлээ Вашингтонд танилцуулсан .
Энэ хөрөг зургийн түүхий эд болох таван мянган ширхэг хонгиог зүүн Украйны нутгаас буюу засгийн газрын цэргүүд Оросын дэмжлэгт салан тусгаарлагчидтай дайтаж байсан галын шугамнаас авчирсан гэж тухайн үед зарлаж байсан.
Уран бүтээлч Дариа Марченко “Энэ дайнд Украйнчуудын амсч буй гарз хохирол улам нэмэгдэж байна. Ард түмнийхээ мэдэрч буй энэлэл, уй гашууг таван мянган хонгиогоор илэрхийллээ” гэжээ.
Үүгээр зогсохгүй танхимын гэрэл өөрчлөгдөхөд Путины царай баяртай, айсан, аймшигт чөтгөрийн дүр төрх зэргээр өөрчлөгддөг байсан юм.
Хамгийн сүүлд цор ганц үзмэртэй энэ үзэсгэлэн 2018 онд Нью-Йорк хотод нээгдсэн түүхтэй.