Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Трампын “Орос” эхнэр гоц авьяастан

Эх сурвалж: Вашингтон Пост

2018 онд Вашингтон Пост АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп АНУ-д ногоон картаар, тэр дундаа гоц авъяастай хүмүүст олгодог ангилалаар хөл тавьсныг зарлажээ.

Одоогоос 20 жилийн өмнө 30 настай загвар өмсөгч бүсгүйд ямар учир шалтгаанаар гоц авъяастны ногоон карт олгосон нь тухайн үед америкийн хэвлэлийн анхаарлыг татаж байлаа.

2001 онд АНУ Словени улсын таван иргэнд гоц авъяастай гэх ангиллаар байнга оршин суух зөвшөөрөл олгосны дотор тус улсын тэргүүн хатагтай Меланиа Трамп багтаж байжээ.

АНУ гоц авъяастны ногоон картыг зөвхөн дэлхийд танигдсан академик түвшний судалгаа хийсэн иргэд, эсвэл үндэстэн дамнасан бизнес эрхлэгчид болон, олимпийн тамирчид, Оскарт ялсан жүжигчид буюу улсынхаа болон олон улсын талархал хүлээсэн хүмүүст олгодог.

Ийм учраас АНУ-д энэ төрлийн ногоон картыг “Эйнштейний виз” гэж нэрлэдэг байна.

Тухайн жил 3376 хүн АНУ-ын ногоон картанд мэдүүлгээ өгсөн бөгөөд тэдний ердөө 1 хүрэхгүй хувь нь гоц авъяастан хэмээн бүртгүүлсэн байсан байна.

Ямартай ч Меланиа Кнаусс ногоон карт авч чадсанаар эцэг эхдээ АНУ-д хууль ёсоор оршин суух боломж авчирч чадсан байна.

Тэгвэл одоогоос 20 жилийн өмнө тэрээр Меланиа Кнаусс гэх нэртэй байсан бөгөөд Европын хэд хэдэн улсад загварын шоунд оролцсон, Таймс скүэрийн сурталчилгааны самбарт Камел тамхины биллбоардад  зураг нь гарсан. Хамгийн том амжилт нь Спортс Иллустрэйтэд сэтгүүлд усны хувцастай зураг нь нийтлэгдсэн бусад гадаад загвар өмсөгчдийн адил нэгэн байжээ.

Албаны хүмүүс 2001 оны байдлаарх тэргүүн хатагтайн намтар, гаргасан амжилт нь энэ визний шаардлагад яав ч хүрэхгүй байсанд гайхширч байсан бол Тэргүүн хатагтайн өмгөөлөгч “хатагтай Трамп визний шаардлагыг бүрэн хангаж байсан” гэдгээс өөр тайлбар хийгээгүй юм.

Вашингтон Пост сонинд нийтэлснээр тэргүүн хатагтай АНУ-д 1996 онд зочны визээр орж ирээд, дараа нь ажлын виза авдаг байжээ.

1998 оныг хүртэл энгийн л модель байсан тэрээр 1998 онд Доналд Трамптай үдэшлэг дээр танилцаж болзож эхэлснээс хойш мэргэжлийн амжилт нь эхэлж Нью-Йорк пост сонины зургадугаар нүүрт буюу оддын мэдээний хэсэгт зураг нь нийтлэгддэг болсон гэж мэдээлжээ.

Танд манай сайтын мэдээлэл таалагдаж, бусад арилжааны сайтуудаас ялгарч байна гэж үзвэл бидний мэдээллийг шэйрлэж хөрөнгө оруулах боломжтой.