Торонто хотын их сургуулиас энэ судалгааг явуулж долоо хоногт нэг удаа бэлгийн харилцаанд орох нь аз жаргалтай амьдрахад хангалттай гэдгийг тогтоожээ.
Судлаачид аз жаргалтай амьдардаг хосууд аз жаргалгүй буюу хоорондын харилцаандаа асуудалтай хосуудаас илүү олон удаа бэлгийн харилцаанд ордог гэсэн таамаглалыг шалгажээ.
Гэтэл “Social Psychological and Personality Science” сэтгүүлд хэвлүүлсэн тэдний судалгаа “Долоо хоногт нэг удаа” гэсэн хачирхалтай дүгнэлтэнд хүрчээ.
Энэ дүгнэлтийг 30 мянган америкчуудаас сүүлийн 40 жил цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж гаргасан байна.
Хосуудын нас, хүйс, хэр удаан хамт амьдарч байгаагаас шалтгаалж долоо хоногт нэг гэсэн “жор” өөрчлөгдөхгүй.
Гэхдээ энэ судалгаа ганц бие хүмүүст хамааралгүй гэдгийг анхааруулж байна.