Devil wears Prada киног бодит амьдралаас сэдэвлэсэнг мэдэхгүй хүн цөөн байх. “Чөтгөр” хэмээн тодотгосон эмэгтэй бол Vogue сэтгүүлийн Ерөнхий редактор Анна Винтур.
Бид түүнийг олон арван жил огт өөрчлөөгүй үсний засалт, хар нүдний шилээр нь ичнээ таних болсон. Мөн “Devil wears Prada” кинонд Анна Винтурын дүрд алдарт Мерил Стрип тоглосон гээд бодохоор ямар хатуу хүн бэ гэдэг нь төсөөлөгдөж байгаа биз.
Энн Хатвейн гол дүрд нь тоглосон тус кино үнэхээр үнэний ортой. Анна Винтур оффистоо залуу эрч хүчтэй яг л “Энди” /кинонд гардаг түүний туслахын дүр/ шиг охидыг ажиллуулах дуртай гэнэ.
Анна Винтур хүнийг ажилд авахдаа дараах зүйлсийг юун түрүүнд хардаг байна. Та энэ шалгуурт тэнцэх эсэхээ үзнэ үү.
- Соёлтой
“Би хүнийг гарч орж, юм үзэх ёстой гэж үздэг. Нээлт, театр, үзэсгэлэн гээд л” -Анна Винтур
- Өөртөө итгэлтэй
“Чи өөртөө итгэлгүй байсан ч итгэлтэй байгаа юм шиг царайл” -Анна Винтур
- Өөрийн гэсэн бодолтой
“Би хүчтэй хүмүүсийг хайдаг. Миний хэлсэн бүхнийг толгой дохиж дэмжихэд дургүй. Надтай маргаж, саналыг минь эсэргүүцэж, өөрийн бодлоо хамгаалж чаддаг хүн л хэрэгтэй” -Анна Винтур
- Өөрийн хэв маягтай байх
“Өөрийнхөө стилийг бүтээ. Өөртөө дахин давтагдашгүй, бас бусад хүнээс ялгагдаж, танигдахаар бай” -Анна Винтур
- Эрч хүчтэй
“Оффистоо залуу туслахууд ажиллуулах дуртай, тэд маш эрч хүчтэй” -Анна Винтур
- Амбицтай
“Би эрх мэдэл шилжүүлэх дуртай. Учир нь хариуцлага гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн хүн илүү сайн ажилладаг” – Анна Винтур
- Өнгөөр тоглодог байх
“Би хэзээ ч толгойноосоо хөл хүртэл дан хар өнгөөр хувцаслахгүй” – Анна Винтур
- Сүр жавхлантай
“Өнөөгийн нийгэмд хүн заавал бусадтай харилцах ёстой. Хүний нүүр рүү харж чаддаггүй ичимхий, аймхай, харилцахад хэцүү хүн байж болохгүй. Чи өөрийгөө илэрхийлэх ёстой”