Монголын зах зээлд 16 жилийн турш олон улсын брэндүүдийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж ирсэн Zebra International Distribution компани анхны биет худалдааны цэг болох “Select.” концепт дэлгүүрээ нээлээ.
Тус компани өнгөрсөн хугацаанд Carlsberg, Kirin, Tsingtao, Kronenbourg 1664, Gérard Bertrand зэрэг дэлхийн 30 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж ирсэн байна.
Шинээр нээгдсэн “Select.” дэлгүүр нь импортын бүтээгдэхүүнийг нэг дороос санал болгохын зэрэгцээ гарал үүсэл, чанар болон хадгалалтын горимыг стандартын дагуу хангахад чиглэжээ.
Тухайлбал, Германы Pfalzgraf брэндийн торт, бэйкери бүтээгдэхүүнийг шаардлагатай температурын горимд тээвэрлэн оруулж ирдэг байна. Мөн дэлгүүрт Францын Gérard Bertrand, Kronenbourg 1664, Оросын Miratorg, Швейцарын Emmi, Германы Pfalzgraf, Шведийн Almondy зэрэг брэндийн ундаа, хөлдөөсөн хүнс, бэйкери, амттан, йогурт зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ.
Zebra International Distribution-ийн импортолдог бүтээгдэхүүнээс гадна MSM Betastar-ийн зарим брэндийг тус дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.
“Select.”-д кофе шоп ажиллаж байгаа бөгөөд цаашид бүтээгдэхүүн танилцуулах workshop, networking арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн бэлэн бүтээгдэхүүний багцыг хүргэлтээр захиалах үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд шинэ жил, Цагаан сар, төрсөн өдөр болон байгууллагын бэлэгт зориулсан бүтээгдэхүүний багцууд гаргахаар төлөвлөсөн байна.