Улаанбаатар хот дахь хувийн хэвшлийн дундаж ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр жилийн 10-12 сая төгрөг байна. Хүүхдээ бүтэн 12 жил хувийн сургуульд сургахад төлбөрт хамгийн багадаа 120 сая төгрөг шаардлагатай.
Үүнээс харахад хүүхдэд чанартай боловсрол олгоно гэдэг тухайн гэр бүлийн хамгийн том санхүүгийн зардал, хөрөнгө оруулалт олон талаараа хүндрэл, бэрхшээл болж байна.
Гэхдээ энэ жил хүүхэдтэй болсон гэр бүлүүдийн хувьд эрт төлөвлөж эхэлснээр, энэхүү санхүүгийн томоохон зардлыг хүндрэл багатай “үүрч” чадах юм.
Хэрвээ хүүхдийнхээ боловсролд зориулж сардаа 200 мянган төгрөг хадгалж чадвал, 12 жилийн дотор 28,8 сая төгрөг хуримтлуулна. Харин сард хадгалах мөнгөө 400 мянган төгрөг болгож чадвал 57,6 сая төгрөгийн боловсролын хадгаламжтай болох нь.
Эцэг эх, асран хамгаалагчид юу хийж чадах вэ?
Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд бага наснаас нь эхлэн, бага дүнгээр ч хамаагүй хуримтлал, хадгаламж үүсгэж чадвал ирээдүйд учрах санхүүгийн дарамтнаас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөх боломжтой. Аажмаар хуримтлуулж, урт хугацаандтөлөвлөх нь жил ирэх тутамд өсч байгаа боловсролын зардлыг ухаалаг удирдахад тустай.