Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Цахим орчинд франц хэл, соёл урлагтай танилцъя!

Зорчин явах, аялах хязгаарлагдмал энэ цаг үед цахим орчин дахь Францын сургалт, соёл урлагтай танилцах эх үүсвэрүүд олон нийтэд нээлттэй байгаа нь Францын соёл урлагийг танин мэдэх боломжийг Та бүхэнд олгож байна. Халдвараас сэргийлж, гэрээсээ Францын соёл, урлагтай танилццгаая !

Франц хэл суралцах

Улаанбаатар дахь Аляанс франсайз монгол залуучууддаа зориулан франц хэлний зайны сургалт явуулж байгааг дурьдахад таатай байна. Үүний зэрэгцээ дараах цахим хуудсуудаар орж хэл сурахад түлхэц болох мэдээллүүдийг хүлээн авна уу.

France Education : Франц дахь Европын болон гадаад хэргийн яам Үндэсний боловсрол, залуучуудын асуудал хариуцсан яамтай хамтран өндөр чанартай сургалтын цахим хуудас санаачлан гаргасан байна. Энэ хуудас нь франц хэл суралцагчид, багш нарт, ер нь франц хэлийг сонирхогч хэн бүхэнд зориулсан цахим хуудас юм.

Frantastique цахим хуудас нь 2013 нээгдсэн бөгөөд ажлын өдөр бүр буюу 7 хоногт 5 удаа хэрэглэгчиддээ майл хаягаар нь хичээл илгээдэг гадаад хүмүүст зориулсан франц хэл сурахад зориулсан хуудас юм. Энэ нь хиймэл оюун ухаан дээр үндэслэсэн бөгөөд үгийн сан дээр төвлөрч алдааг автоматаар засах чадвартай.

TV5Monde франц хэл сурах аппликейшн болон танин мэдэхүйн нэвтрүүлэн санал болгох хуудас юм.

RFI savoirs

Cоёл урлаг

Францын Соёлын яамны сан хөмрөгөөс санал болгож буй соёл урлагийн олон контентыг CultureChezNous платформоос үзнэ үү.

Бусад соёл урлагийн цахим хуудсууд :