Нүдний маск бол хэрэглэсэн даруйд тансаг мэдрэмж төрүүлдэг арьс арчилгааны бүтээгдэхүүний нэг юм. Мөн eye patch-ийн тусламжтай зовхины асуудлаа шийдэхийн хажуугаар 24 цаг унтаагүй яваа бол you can fake 8 hours of sleep!
1. Shiseido Benefiance WrinkleResist24 цэвэр ретинол агуулсан, түргэн толийлгогч нүдний маск
Энэхүү маск нь ретинол ба С аминдэм агуулдаг тул хөгшрөлтийн эсрэг, нүдийг гэрэлтүүлэх үйлчилгээтэй. Бусад найрлага нь хөнгөн боловч супер чийгшүүлдэг бөгөөд антиоксидант агуулсан тул арьсыг засаж, хамгаална. Ретинолоор баялаг найрлага нь нүдний доорх хэсгийн харагдах байдлыг сайжруулахад шууд нөлөө үзүүлдэг. Дотроо 12 багц байдаг бөгөөд хүссэн үедээ хэрэглэж, үр дүнг нь харахад ердөө 15 минут л хангалттай. Үүнийг Sephora-гаас худалдан авах боломжтой.
2. Laneige Eye Sleeping Mask
Шөнийн турш тайвшруулах энэхүү супер бүтээгдэхүүн нь хүн бүхэнд төдийгүй хуурай, эмзэг арьстай хүмүүст хамгийн тохиромжтой нүдний маск юм. Үүнд байх гелэн найрлага нь гайхамшигтай ба нүдний хаванг арилгахад туслах кофеин, тайвшруулж хөнгөн мэдрэмж төрүүлэх бета-глюкан, нүдний доорх нимгэн арьсанд чийг өгөх гайхалтай гидраторуудын бүх найрлага байдаг юм байна. Sephora дээрээс авах боломжтой.
3. Tarte Pack Your Bags Under Eye Patches
Энэ eye patch нь маш олон тооны чийгшүүлэгч ба антиоксидант агуулдгаараа хамгийн сайн нь юм. Ямар ч тослоггүй, хөнгөн бүтэцтэй ба гүн чийгшүүлж, доод зовхины харагдах байдлыг засч, гэрэлтүүлдэг байна.
4. Wander Beauty Baggage Claim Gold Eye Masks
Энэхүү алтан ялтаст маск нь тансаг байдлыг мэдрүүлэхийн зэрэгцээ целлюлозонд нь шингэсэн нэмэлт орц найрлага болох: гиалуроны хүчил, тэжээлээр хангагч жожоба тос, тайвшруулагч календула цэцэг зэргүүд нь онцгой patch болгожээ. Эмзэг, хуурайшсан зовхинд үр дүн маш сайтай. Sephora дээрээс авна уу.
5. KNC Beauty All Natural Retinol Infused Eye Mask
Ретинол агуулсан энэхүү маск нь хөгшрөлттэй тэмцэж буй хүмүүст хамгийн тохиромжтой. Чийгшүүлэгч гиалуроны хүчил, коллаген, чихэр өвсний хандыг агуулснаар нүдийг дахин сэргээж, залуужуулна. Хэрэглэх үед харваж буй одтой хэлбэр нь залуу мэдрэмжийг төрүүлнэ (хөөрхөн юм). Net-a-Porter дээрээс авах боломжтой!
Эх сурвалж: GLOWSLY