Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Нобелийн шагналыг нэг сая доллар дагалддаг

Манай улсын хамгийн нэр хүндтэй шагнал Чингисийн одон бол дэлхийн хэмжээнд Нобелийн шагнал хамгийн нэр хүндтэй. Салбар бүрийн шагналын нэр хүнд тухайн шагналыг дагаж ирдэг мөнгөн шагналаас хамаарч байгаа юм.

Манай дэлхийд Оскарын кино наадмаас эхлээд энхтайван, эдийн засаг, утга зохиол, физик, хими, анагаах ухаан гэсэн зургаан төрлөөр 1901 оноос хойш олгож байгаа Нобелийн шагнал хүртэл олон төрлийн, өргөн хүрээг хамарсан шагнал байна. Алтан бөмбөрцөг кино наадам, MTV хөгжмийн наадам, Бусаны кино наадам гэх зэргээр шагналын буухиа үргэлжилнэ.

Олон улсын шагналуудыг дотор нь энтертайнмент, хүнсний салбарын, спорт тоглоомын, хүмүүнлэг байдал, олон улсын харилцаа, үйлчилгээний, хобби тусгай сонирхлын, хүмүүнлэгийн, цэрэг армийн зэргээр ангилж байна.

Хүмүүнлэгийн салбар буюу хүний хөдөлмөр зүтгэл, байгуулсан гавъяа, бусад хүний сайн сайхан амьдралд нөлөөлсөн тэрхүү нөлөөг шинжлэх ухаан, уран барилга, урлаг, загвар, боловсрол, түүх, сэтгүүл зүй, хэл шинжлэх, хууль, утга зохиол, философи, улс төр, шашин зэрэг төрөлд хувааж болно. Тухайлахад сэтгүүл зүйн салбарын дээд шагнал нь Пулицерын шагнал, ЮНЕСКО-оос олгодог Гильермо Каногийн нэрэмжит хэвлэлийн эрх чөлөөний шагнал байна.

Харин та бидний сайн мэдэх Нобелийн шагнал нь хүмүүнлэг байдал, олон улсын харилцаа, үйлчилгээний салбарын 50 шахам шагналын ердөө нэг нь юм. Нобелийн шагнал дэлхийд алдаршиж, хүлээн зөвшөөрөгдөх болсон олон шалтгааны нэг нь дагалдан ирдэг мөнгөн шагнал.  1980-аад оны үед Нобелийн шагналыг 350 мянган ам.доллартай тэнцэх швед крон өгдөг байсан бол 2009 онд 1.4 сая ам.доллар болгосон.

Харин 2016 оны нобелийн шагналтнуудыг нэг сая ам.доллараар урамшуулсан. 2016 оны Нобелийн энхтайвны шагналтнаар тодорсон Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануел Сантос шагналд дагалдаж ирсэн сая орчим доллараа дайн тулааны хохирогчдод зориулахаа амласан билээ.