Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Энэ зураг $500000 тэнцэх криптовалютаар зарагджээ

Энэ зургийг 2005 онд Умард Каролина мужийн Мебане хотод сайн дурын гэрэл зурагчин Дэйв Рот даржээ. Үнэндээ энэ бол гэртээ гал тавьчихаад, санаа амар сууж байгаа сахилгагүй охины хөрөг биш юм.

Зураг дээрх хүн бол Зоё. Таван настай охин аавтайгаа хамт газар чөлөөлөх зорилгоор, зохион байгуулалттайгаар хуучин байшин шатааж байгаа газарт очихдоо санамсаргүй дарсан зураг юм.

Интернэтийн алдартай мийм зургуудын нэг болсон “хэргийн эзэн” нэртэй энэ зургийн эх хувийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон дуудлага худалдааны үеэр зургийн эзэмшигч худалджээ.

Хэргийн эзэн Зоё Ротын энэ зураг интернэтэд алдаршаад зогсолгүй мөн2008 онд гэрэл зургийн тэмцээнээс шагнал хүртжээ.

Зураг дээрх бяцхан охины тухайд энэ жил 21 настай, их сургуулийн оюун болжээ.

Харин охины 5 настай үеийн зургийг @3FMusic гэсэн интернэт нэртэй цуглуулагч 180 ethereum буюу 500 мянган доллартай тэнцэх цахим мөнгөөр худалдаж авсан байна.

Zoe Roth
image captionZoë Roth, now 21, says she has found the viral success of her meme “crazy”

Хэргийн эзэн өөрөө энэ зургийнхаа тухайд “Интернэтэд тавигдсан олон янзын хувилбарыг нь харах дуртай. Хүмүүс ямар бүтээлч сэтгэлгээтэй вэ гэдэг нь хийсэн миймнээс нь харагддаг, би өөрөө ямар ч мийм хийж байгаагүй” хэмээн ярьж байжээ.

Ямартай ч санамсаргүйгээр интернэтийн дуулиан болсон энэ зургийнхаа эх хувийг худалдаж олсон орлогоороо Зоё оюутны сургалтын зээлээ төлөөд үлдсэнг нь хүмүүнлэгийн байгууллагуудад хандивлах юм байна.

-BBC