Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Секси дотуур хувцасны түүх-wiki

Дотуур хувцас гэж гадуур хувцасны доор, гол төлөв арьсан дээр шууд өмсдөг хувцсыг хэлнэ. Дотуур хувцас нь хүний биеийн хөлс, шээс, үрийн шингэн, өтгөн зэрэг нь гадуур хувцсыг бохирдохоос хамгаална. Түүнчлэн биеийг хэлбэржүүлж, биеийн зарим хэсгийг дээш нь өргөдөг. Хүйтэн цаг агаартай зарим улсад урт дотуур хувцас хэрэглэж дулаанаа хадгалдаг. Дотуур хувцасны зарим төрөл нь эротик сэдэл төрүүлэх нь ч бий. Бүр зарим онцгой дотуур хувцас нь шашин, шүтлэгийн үйл ажиллагаанд ч ашиглагддаг. Дотуур хувцасны богино өмд гадуур хувцас шиг хэрэглэгдэнэ. Зарим тохиолдолд тусгай даавуугаар хийж түүнийгээ унтлагын, усны хувцас зэргээр нэрлэдэг. Өнөөдөр дотуур хувцсыг эмэгтэй хүмүүс ч өргөн хэрэглэдэг болжээ.

Үүрэг

Дотуур хувцас өмсөх олон янзын шалтгаан бий. Дотуур хувцас хүний биеэс ялгарах олон янзын бохирдлоос гадуур хувцсыг хамгаалдаг тухай ярьсан. Эмэгтэй  хүний хөхөвч нь хөхийг өргөх, харин эрчүүдийн дотоож нь ч үүнтэй адил эр хүний бэлэг эрхтэнийг доош унжихаас хамгаалж, өргөх үүрэгтэй. Corset-ийг эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгохын тулд өмсөнө. Спортоор хичээллэх үедээ эрчүүд ердийнхөөсөө бариу jockstraps , trunks зэрэг дотуур хувцас өмснө. Бүсгүйчүүд спорт хөхөвч зүүвэл цээжний холбоосыг гэмтэхээс хамгаалж, гүйх зэрэг өндөр даралттай дасгал хийж байгаа үед тохь тухтай байдлыг мэдрүүлнэ. Хүйтэн цаг агаартай бол дотуур хувцас нь биеийн дулааныг хадгалах үүрэгтэй. Өмсөж байгаа хүний даруу төлөв байдлыг илтгэсэн хувцас гэж бий. Тухайлбал хөхний даруулганы оронд маш нимгэн цээживч эсвэл сарфаанчиг өмсөж болно. Үүний эсрэгээр дотуур хувцсыг эротик зорилгоор ч хэрэглэж болно. Өнөөдөр бэлгийн дур сонирхол төрүүлэх идэж болдог дотуур хувцас, салтаагүй дотуур өмдийг худалдаж авч болно. Зарим хувцсыг зөвхөн дотуураа өмсөх зориулалтаар хийдэг байхад зарим, тодорхой төрлийн ханцуйгүй цамц, богино өмднүүдийг дотуур, гадуур аль алинаар нь өмсөж болдог. Дотуур, гадуур аль аль хувцсыг сонгох нь цаг агаар, гадна, доторх өрөөний хэм, нийгмийн хэлбэр, загвар хэв маяг, хуулийн шаардлагаас хамаараад өөр өөр байна. Тохиромжтой материалаар хийсэн тохиолдолд зарим дотуур хувцсыг унтах болон усанд сэлэх үедээ өмсөж болдог.

Шашны үүрэг

Мормон шашины сүмд орохдоо өмсдөг 2 загварын хувцас байна. Дотуур хувцсанд байх шашны онцлог нь:

  • Иудайзм. Үнэн алдартны шашинтай, Еврей хүмүүс дөрвөн өнцөгтэй, “Таллит катан” нэртэй толгойны алчуур өмсдөг. Энэ алчуурны өнцгүүд дээр нь цацаг хадаж, мөрөндөө угладаг байна. Энэ нийгмийн хүмүүсийн хувцаслах дэг жаягтай тохируулахын тулд Таллит Катаныг цамцан дээр өмснө. Гэхдээ энэ алчуур нь дотуур өмднөөс дээгүүр байх ёстой. Бүсэлхийнээс доошхи хэсгийн арьсанд хүрэхгүй байх ёстой байдаг юм.
  • Мормоны шашин: Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм буюу Мормоны шашны сүмд орохдоо тусгай хувцас өмснө. Үүний учир нь сүмд хандив өгөхөөр орохдоо сургааль номлолыг нь санахад өөртөө туслах зорилгоор ийм хувцас өмсдөг байна.
  • Сикхийн шашан: Сикх шашны эрчүүд одоогийн боксчдын богино өмдтэй адилхан дотуур өмд өмсдөг байна.

Биед эвтэйхэн байх, гадуур хувцсаа тэгшхэн болон дур татам харагдахын тулд зарим хүн дотуур хувцас өмсдөггүй. Тодорхой төрлийн хувцаснууд тухайлбал унадаг дугуйны богино өмд, Шотландын үндэсний хувцас килт /юбка/ зэрэг нь угаасаа дотуур хувцасгүй өмсөх зориулалттай байдаг.

Эрт үеийн түүх

Бэлхүүсний ороолт нь дотуур хувцасны хамгийн энгийн хувилбар байж болох юм. Хүн төрөлхтний хамгийн анх удаа өмссөн дотуур хувцас байх магадлал өндөртэй. Халуун дулаан уур амьсгалтай улс орнуудад бэлхүүсний ороолтыг гадуур хувцас маягаар хэрэглэдэг байлаа. Энэ нь үндсэн гурван хэлбэртэй. Анхных нь хамгийн энгийн хоёр хөлийн голоор унжиж бүсэлхийг ороосон загвар. Археологчид 7000 жилийн өмнөх амьтны арьсаар хийсэн бэлхүүсний ороолтыг олсон байна. Эртний Хавайчуудын мало өмсгөл нь Бэлхүүсний ороолтны анхны хэлбэр байсан бол, Японы фундошийн хэд хэдэн төрлүүд ч энд хамаарна.

Дараагийн хэлбэр нь cache-exe буюу гурвалжин даавуугаар хийгддэг. Энэ нь гурвалжин даавууны өнцгүүд дээр нь уяа, гогцоо байдаг бөгөөд үүгээр хөл, бэлэг эрхтний хоорон дахь даавууг чангалдаг байна. Манай Эрний өмнөх 1341-1323 онд амьдарч байсан Грекийн хамгийн залуу хаан ТутанКамуны бунхныг нээх үед энэ төрлийн олон давхар хувцас олджээ. Үүний бас нэг хувилбар нь илүү юбкархуу бөгөөд даавуугаар тааз, өгзөг хэсгээ хэд давхарлаж ороосны дараа цагирагаар чангалдаг байжээ.

Эртний Грек, Ромын эрчүүд ч Бэлхүүсний ороолт зүүдэг байсан. Харин Грекийн эмэгтэйчүүд өмсдөг байсан эсэх нь тодорхойгүй юм. Энэ үед зөвхөн боолчууд л бэлхүүсний ороолт зүүдэг байсан тухай таамаглал байдаг юм. Харин хотын оршин суугчид нь ханцуйгүй даашинзныхаа дотуур Бэлхүүсний ороолт зүүдэггүй байжээ.

Ромын үеийн зурагнаас харвал эмэгтэйчүүд нь зөөлөн арьсаар хийсэн хөхний даруулга, бэлхүүсний ороолт, богино өмдний хослолыг өмсдөг байсан байна. Баян хүмүүс гадаадаас худалдаж авсан торго хэрэглэдэг байжээ.

Дундад зуун, сэргэн мандалтын үе

Дундад зуунд барууны эрчүүдийн дотуур хувцас нь илүү сул чөлөөтэй болсон байна. Бэлхүүсний ороолтын оронд сул, өмдтэй адилхан хувцас моданд орсныг нь браес гэж хэлдэг байв. Браесийг өмсөхийн тулд эрэгтэй хүн эхлээд энэ хувцсан дундаа орж зогсоод хөлний шилбэний хэсэг болон бэлхүүснийхээ орчимд уядаг байжээ. Чинээлэг эрчүүд нь гол төлөв хөлөө далдалсан хувцас өмсдөг байжээ.  

1532-1533 оны үеийн Ромын Ариун эзэн хаан тавдугаар Чарлезийн хөрөг зургаас энэ тухай тодорхой харж болно. Сэргэн мандалтын үед бэлхүүсний ороолт нь богиносож, уртавтар хэв маягтай чауссестай зохицох болсон. Түүнчлэн чауссесийг нэг төрлийн оймстой хамт өмсдөг болжээ. 15 дугаар зуунд оймс нь гол төлөв тал талаараа өөр өөр өнгөтэй байжээ. Өөрөөр хэлбэл хөл бүр нь өөр өөр өнгийн даавуугаар хийгдэж байжээ. Заримдаа бүр нэг хөлний оймсонд олон янзын өнгө холилддог байсан түүх сонирхол татаж байна. Гэхдээ бэлхүүсний ороолт, чауссес, оймсны маш олон төрлийг шууд дотуур хувцас гэж хэлэхэд хэцүү. Учир нь эдгээр хувцасны гадна талаар хувцас өмсдөггүй байсан юм. Бэлхүүсний ороолт нь гол төлөв урд талдаа сөхдөг хэсэгтэй, үүнийг нь товчоор юм уу эсвэл зангидах байдлаар нийлүүлдэг байсан байна. Яг энэ сөхүүр нь эрэгтэй хүмүүсийг бэлхүүсний ороолтоо тайлалгүйгээр зөвхөн сөхүүрийн хэсгээ султган бие засах /шээх/ боломж олгодог байлаа. Энэ жижиг уутыг оймстой залган өмсдөг маяг байлаа. Ингэхдээ одоогийн хантаазтай адилхан хирнээ маш богино хувцсыг урд хэсэгт нь зангидаж, бусад хувцасны дотуур өмсдөг байлаа. Энэ нь одоогийнхоор бол оймсноосоо эхлээд үргэлж хирнээ салтаа хавиараа онгорхой хувцастай төстэй юм.

Английн 8 дугаар Хенри жижиг уутаа илүү зузаалж, биедээ эвтэйхэн зөөлөн болгосон байна. Тэрээр бэлэг эрхтэн орчимдоо ямар нэгэн үрэвсэлтэй байсан учраас арьсандаа таатай байлгахын тулд жижиг уутаа зузаалж, зөөлрүүлдэг байсан гэж түүхчид бичжээ. За ямартай ч маш том хэмжээний уутнууд 16 дугаар зууныг дуустал мода байсан юм.  Түүнчлэн эрчүүд эндээ жижиг хэрэглэлээ халаас маягаар хадгалдаг байсан байна. 1600-гаад оноос эхлэн эмэгтэйчүүд урт сарфанаа сайжруулж, ажлын хувцасныхаа доор зотон даавуун хүрэм өмсдөг болжээ. Дундаж түвшний эрчүүд эмэгтэйчүүд ялгалгүй биеийнхээ дээд хэсэгт биедээ зохицсон подволктой адил хувцас өмсөж байлаа. Үүнийг нь Франц хэлээр чемийс гэдэг байсан бол Англид хүрэм гэдэг байж. Сэргэн мандалтын үед эрчүүд богино ханцуйтай урт цамцаа бэлхүүсний ороолтон дотуураа чихэж, үүнийхээ дээр гадуур хувцасаа өмсдөг байсан нь өнөөгийн срочкон цамцны өвөг байсан байж болох юм. Эмэгтэйчүүд даашинз, нөмрөгнийхөө доор урт хормойтой богино ханцуйтай энэ цамцыг өмсдөг байжээ. Зарим тохиолдолд дотуур сарфаныхаа доор ч өмсдөг байлаа. Дотуур сарафаныг хөвөнтэй даавуугаар хийж, сайтар шаглан чимэглэж даашинз маягтай болгосон нь дотуур хувцас гэхээсээ илүү юбкатай адилхан байлаа. 16 дугаар зууны үеэр дугуй цагирагтай юбка моданд байжээ. Зэгс, бургасан саваагаар сарафаны хормойг хатууруулснаар эмэгтэй хүний бие бэлхүүснээсээ эхлэн томсож, боргоцой хэлбэртэй болдог байна. Корсетыг ч энэ үеэс хэрэглэж эхэлжээ. Корсетийг эхлээд биеийн хос гэж нэрлэдэг байлаа. Өөрөөр хэлбэл хөхний даруулгатай хосолдог байсан хэрэг л дээ. Эхэн үеийн корсетууд нь  бэлхүүс барьсан, биеийн хэлбэрийг гаргах зорилготой байсангүй. Ийм төрлийн корсет Ялалтын үеэс л гарч иржээ. Загалмайтан эрчүүд эхнэрийнхээ үнэнч байдалд санаа зовж, цэвэр ариун байдлын бүс хүчээр зүүлгэдэг байсан гэх домог ч бий. Яг энэ цэвэр ариун байдлын бүс байсан эсэхийг нотолсон зураг хөрөг эсвэл ийм бүс өнөөг хүртэл хадгалагдаж ирээгүй ч түүхчид бэлгийн хүчирхийллээс хамгаалсан энэ бүсний түлхүүр нь эмэгтэйчүүдэд л байдаг байсан гэжээ. Эрчүүдийн бэлхүүсний ороолт, оймс зэрэг нь энгийн даавуун, торгон, арьсаар хийсэн өвдөг хүртэл урттай, урд талдаа товчтой өмдөнд байраа тавьж өгчээ.

Гэгээрэл болон үйлдвэрлэлийн үе

18 дугаар зууны хоёрдугаар хагаст хөвөн цэвэрлэх төхөөрөмж, ээрэх машин бий болсон нь хөвөн даавууны нийлүүлэлтийг сайжрууллаа. Иймээс үйлдвэрүүд дотуур хувцсыг олон тоогоор үйлдвэрлэх болж хүмүүс анх удаа гэртээ хийсэн биш үйлдвэрийн дотуур хувцас худалдаж авдаг болжээ. 8 дугаар зуунд эмэгтэй дотуур хувцас нь ардаа үдээстэй, мөр нь өндөрсөж, хөхний орчмоор тойрог хэлбэртэй болж, биеийн хэлбэрийг тодотгодог болов. 1820 оноос нарийн бэлхүүс моданд орж, 40 жилийн дараа гоо үзэсгэлэнгийн гол шалгуурт тооцогдох болжээ. 1880 онд хувцасны шинэчлэлтийн хөдөлгөөн корсет буюу бэлхүүс нарийсгагчийн хүний биеийн дотоод эрхтэн, ясанд үзүүлж байгаа зовиурыг эсэргүүцэж болжээ. Айнез Гачес- Сарраутэй нэртэй хүн “эрүүл корсет”-ийг зохион бүтээлээ. Түүний бүтээл нь хүний биеийн булчингуудыг дэмжиждэг байна. Корсетыг даавуун нимгэн цамцны гадуур өмсдөг байлаа. 19 дүгээр зууны сүүлийн хагаст юбканы загвар богиносч,  эмэгтэйчүүдийн хөлийг далдлахын тулд өргөн өмд хэрэглэж байлаа. 1830-аад онд юбка уртсаад ирэх үеэр бүсгүйчүүд тухайн үед моданд байсан хонх шиг хэлбэртэй биетэй харагдахын тулд маш том, элбэг сарафаан өмсөх болжээ. Түүнчлэн даруухан, дулаан байхын тулд бүсгүйчүүд шар ваартай адил өмд өмсч байлаа. 19 дүгээр зууны сүүлээр эр, эм , хүүхэд хөгшидгүй өмсч байсан дотуур хувцас нь Нью-Йорк хотын Ютика-гаас гаралтай, 1868 онд зохиогчийн эрхийг нь авсан нэхмэл материалаар хийсэн бугуй хүртэл урт ханцуйтай, шагай хүртэлх урт, ганц үргэлж, урд талтай нэг товчтой хувцас байлаа. Бие засахад амар байлгах үүднээс энэ дотуур хувцас нь хонгоныхоо хэсэгтээ товчтой сөхүүртэй байжээ. Энэ хувцас нь урт ханцуйтай цамц, урт сул өмд бүхий дотуур хувцасны өвөг байсан юм. Шинэ загварын энэ хувцсыг Америкийн боскчин Жонн Эл Сулливан дэвжээнд гарахдаа өмсдөг байсан учир Урт Жонн гэсэн нэр авчээ. Резинен мөрөвчийг 1874 онд Чикаго хотын Шаарп энд Смит спортын бараа бүтээгдэхүүний компани зохион бүтээж, 1897 онд зохиогчийн эрхийг нь авсныхаа дараа олон тоогоор үйлдвэрлэж эхэлжээ. Мөрөвчийг анх дугуйн спортын тамирчдыг тэмцээн уралдааны үеэр ая тухтай байлгах үүднээс зохиосон юм байна.

1900-1920 он

20 дугаар зууны эхээр олноор нь үйлдвэрлэдэг дотуур хувцасны худалдаа дэлгэрлээ. Иймээс үйлдвэрлэгчдийн дунд шинэ анхаарал татсан загвар гаргаж ирэх өрсөлдөөн ч нэмэгдэж байсан юм. Ханес нэртэй компани энэ олон үйлдвэрлэгч дундаас товойн гарч ирж дотуур өмд, цамцны залгаатай хослолын бизнесийн толгойд явах боллоо. Ийм хувцас 1930-аад оныг хүртэл моданд байсан юм. Даавууны технологи ч нарийсч өмд цамцны хослолыг биш өмд болон цамцыг дангаар нь үйлдвэрлэх ажил цаг минутаар өсөн нэмэгдэж байлаа.

Эмэгтэй дотуур хувцасны загвар зохиогчид энэ үед корсетийг бүсгүйн биед тааламжтай сул болгож байлаа. Үүний учир нь шинэ, уян хатны дээр басхүү биеийг дээш өргөдөг эд материал нь хавирга болон биеийн бусад хэсгийг дарж, нухдаг хэсгүүдийг корсетны бүтцээс бүр мөсөн хасагдсан юм. Австрали, Их Британи зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн хөхний даруулга илүү сул болж, стандарт хэмжээ боллоо.

Эрэгтэйчүүдийн хувцсанд ч ахиц гарсан юм. Нью Жерси мужийн Льюсана хотоос гаралтай Бенжамин Жосеф Кларк нэртэй цагаач эр Боссьер Париш хотод Боссьер нэртэй фирм нээсэн. Боссьер эрчүүдэд зориулсан урт шортон дотуур хувцас үйлдвэрлэсэн нь өнөөгийн дотуур хувцастай нилээд дөхөж очисний дээр эрэгтэй дотуур хувцасны загварт ч чухал нөлөө үзүүлсэн юм. Боссьерийн дотуур хувцас нь нэг ёсондоо бариу шоорт байсан.

Мөн 1911 онд дотуур хувцасны анхны реклам гарсан нь АНУ-д гаргадаг “Saturday evening post” сонинд гарсан зурмал сурталчилгаа байсан юм. Энэ үед дотуур хувцасны эдэлгээ, биед эвтэй байдлыг нь харж сонголт хийдэг байснаас загварыг нь төдийлөн сонирхдоггүй байжээ.

1910 оны сүүлээр Чалмерс-ийн нэхмэлийн компани залгаа өмд цамцны хослолыг салгасан юм.

1912 онд АНУ-д дотуур хувцасны анхны, мэргэжлийн зохион бүтээгч ажиллаж эхэлсэн нь Линдсей “Лэенё” Бүдреокс нь нэртэй Франц гаралтай цагаач эмэгтэй байлаа. Тэрээр эмэгтэй дотуур өмдний дэлгүүр ажиллуулж байсан ч нэг жил хүрэхгүй хугацаанд ажиллаад хаагдсан юм. Хэдий ийм ч Бүдреокс нь Америкид эмэгтэй хүмүүс нь компани байгуулж, удирдан үйл ажиллагааг нь явуулж чаддаг гэдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан юм. 1910-аад оны сүүлээр энэ эмэгтэй гарч ирсэн учраас л өнөөдөр дэлхий дээр дотуур хувцсаар дагнан үйл ажиллагаа явуулдаг олон дэлгүүр байдаг юм.

1913 онд АНУ-н иргэн Мэри Пелпс Жакоб нэртэй эмэгтэй эмэгтэй дотуур хувцасны бүтэц загварыг үүрд, дахин хэн ч хуучин хэвэнд нь оруулж чадахааргүй болгож өөрчилсөн нь өнөөдөр бидний өмсдөг хөхөвч байлаа. Тэээр 1914 онд бүтээгдэхүүнийг зохиогчийн эрхээ авсан байна.

Энэ арван жилийн төгсгөлд эмэгтэйчүүдийн дунд халхагар дотуур өмд моданд орлоо. Ийм өмд өмссөн тохиолдолд эмэгтэйчүүд дугуй унах, теннис тоглох зэрэгт үнэхээр амархан болсон юм. Бүсгүйчүүд хөдөлгөөний эрх чөлөөт байдлыг эрхэмлэх болсон учир корсет мартагдах талруугаа орсон юм. Корсет мода болон хэрэглэнээс аажмаар гарсан нэг шалтгаан нь энэ үед Дэлхийн нэгдүгээр дайн эхэлж, төмрийн үнэ өссөнтэй холбоотой юм. Корсетны оронд хөхөвч үйлдвэрлэхэд төмөр бага хэрэглэгдэж байсан нь ч нөлөөлсөн байх.

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр цэргүүд урд талдаа товчтой дотуур хувцас хэрэглэж байлаа. Энэ товчнууд нь дотуур хувцасны материалтай холбогдож илүү чангалж, бие барьж чаддаг байжээ. Залгаа  дотуур хувцас үйлдвэрлэхдээ урд талд нь ч мөн товч оёдог болсон байна. Дайны дараах үед товчтой дотуур хувцаснаас гадна хагас нийлэг, хагас торгон хувцас дэлгэрчээ.

1920-оод онд үйлдвэрлэгчид удаан хэрэглэгдэх чанараас илүүтэйгээр биед эвтэйхэн байдлыг нь эрхэмлэдэг болсон байна. Шинэ шинэ загвар зохион бүтээгчид заалгаа хирнээ олон товчгүй, өмсөхөд хялбар загвар бүтээж, зохиогчийн эрхийг нь эзэмших боллоо. Гол төлөв хүний хөл өгзөгний дундах хэсгийн даавууг бие засах үедээ салгах шинэ шинэ аргыг нээж оруулсанд л шинэ загварын үнэ цэнэ байлаа. Энэ үед шинээр гарсан нэхмэл, хөвөн даавуу нь урт удаан эдэлгээтэйгээрээ олны анхаарлыг татаж байжээ. Мөн энэ үед анх удаа агшиж, жижгэрдэггүй материалтай дотуур хувцас худалдаанд гарчээ.

1928 онд Майденформ компаний эзэн Оросын цагаач эмэгтэй Ида Росендал нь хөхөвчийг улам нарийвчлан хөгжүүлж, өнөөдрийн бидний хэрэглэдэг хөхний аяганы стандарт хэмжээсүүдийг тогтоож өгчээ.

1930-1940 он

Орчин үеийн эрэгтэй хүмүүсийн дотуур хувцас 1930-аад онд бүтээгдсэн. 1935 оны нэгдүгээр сарын 19нд Күүперс Инк компани дэлхийн хамгийн анхны шуудагийг Чикаго хотод худалджээ. Энэ нь богино дотуур өмдтэй адилхан ч эр хүний эрхтэнийг сайн өргөдөг нягт бариу бүтэцтэй. Түүнчлэн  шортны хөлний хэсгийг нь хасч, өмдний урд хэсгийг нь товойсон хэлбэрт оруулсан байна. Тус компани нь энэ бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгож мэргэжлийн боксийн эрэгтэй тамирчин эрхтэнээ хамгаалах зориулалтаар хэрэглэдэг байсантай адил дотуур хувцас зохион бүтээсэн байна. Энэ Jockey briefs-ээрээ Их Британи болон АНУ-д нэр хүндтэй болжээ. 1930-1940 онд товчтой биш, бүсэлхий хэсгээрээ резинэн чангалагчтай дотуур хувцас хийдэг болсон юм. Яг энэ үеэс өнөөдөр эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд өмсч байгаа шортон дотуур хувцас жинхэнэ утгаараа гарсан юм.

1930 оны Европын хүүхнүүд корсетоо дахин өмсч эхэллээ. Гэхдээ эдний өмсч байсан нь өмнөх үеийнхээсээ нилээд ялгаатай одоогийнхоор бол бэлхүйсэвч байлаа. Энэ бэлхүйсэвч нь whalebone болон төмөр хатуулга байхгүй одоогийн хөхний даруулгатай залгаа байжээ.

Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр хуванцар болон метал ховордсон учир резин, төмөр боолтон түгжээнүүд энгийн товчинд байр сууриа дахин алдлаа. Дэлхийн дайны үеэр ч зах зээл дээр бэлэн дотуур хувцас ховордлоо. Учир нь галын шугаман дээр дайтаж байгаа цэргүүд л бүх зүйлийн дээжийг, сайныг нь хүртэх эрхтэй байсан юм.

Энэ үеэр эмэгтэйчүүд корсетоо морин зөгий, хэдгэнэ зэрэг хэлбэртээ болгож өөрчилжээ. Олон ч эмэгтэйчүүд мөргүй хөхөвч зүүж эхэллээ. Тэр үеийн мөргүй хөхний даруулгууд нь хөхийг өргөж, хөхийг хооронд нь завсар гаргалгүй нийлүүлдэг байжээ.

1950-1960

Тавиад онд дотуур хувцас үйлдвэрлэгчид зурагтай, өнгөлөг дотуур хувцсаа рекламдаж эхлэв. Түүнчлэн үйлдвэрийн салбарт хиймэл торгоос гадна хиймэл мяндсан даавуу, нийлэг, сунадаг хиймэл даавуу зэрэг олон төрлийн даавуу гарч ирлээ. 1960-аад онд эрэгтэй хүмүүсийн дотуур хувцас нь байнга шахуу том том хээтэй эсвэл бичиг, заримдаа хүүхэлдэйн киноны зурагтай ч хийгдэж байлаа.

Энэ үеэс эмэгтэй хүний дотуур хувцсанд бэлхүүсийг биш хөхийг тодотгохыг чухалчлах болжээ. Christian Dior-ийн “New Look” коллекцид нь шовх оройтой, хөхийг том харагдуулдаг даруулга гаргасан байна.

Жараад онд эмэгтэйчүүдийн дотуур өмд нь ч мөн адил тод өнгөтэй, чимэглэл ихтэй болж иржээ. Жараад оны дунд үеэс хоёр төрлийн маш богинохон загвар гарсны нэгийг нь хип- хаггер, хоёрдахийг нь бикини гэдэг байжээ. Энд сонирхуулахад бикини гэдэг нь Номхон далайн нэг арлын нэр юм байна. Хип-хаггер, бикини гэх богино дотуур хувцсыг ихэвчлэн хиймэл материалаар хийдэг байжээ.

Трико

Трико нь урт оймс болон дотуур өмдний нийлбэр билээ. Триког Америкийн англи хэлэнд pantyhose, Британий англи хэлэнд tights гэж нэрлэдэг. Триког анх 1959 онд Умард Каролина мужийн Глен Равен Миллс нэртэй компани гаргажээ. Тус компани нь 1965 онд харагддаггүй буюу Монголчуудын хэлж заншснаар биений өнгөтэй триког зохион бүтээжээ. Учир нь 1960-аад оны хүүхнүүд мини юбка өмсөхийг үзүүлж өгдөг байлаа шүү дээ. Энэ үед ч бас бэлхүүсэвч моданаас гарлаа. Учир нь бүсгүйчүүд илүү тачаангуй, хөнгөн хувцас өмсөхийг илүүд үздэг болсон юм.

1970-аад оноос өнөөдрийг хүртэл

Дотуур хувцасны загвар дал, наяад онд ид хүчээ авсан ч зохион бүтээгч, рекламны мэргэжилтнүүд биед эвтэйхэн, тав тух гээчийг ор тас мартсан байлаа. Дотуур хувцас болон усны хувцсанд тачаангуй байдал, дур хүслийг өдөөгч талыг нь товойлгон гаргаж, энэ чиглэлээр л сурталчилгаа хийж байв. Энэ үед 1920 онд анх бүтээгдсэн усны хувцасны нэг төрөл, одооныхоор бидний дотуураа өмсдөг майкийг 1980-аад онд Мадонна жейнснийхээ дээр өмсөж анх гадуур хувцас болгожээ. Энэ дотуур хувцсыг халуун, дулаан орны охид, бүсгүйчүүд гадуур хувцас болгож хувиргав.

Хэдий өмнө нь “жи-стрингийг” тайчигч бүжигчид өмсдөг байсан ч 1980-аад онд “жи-стринг нь” Өмнөд Америкт, ялангуяа Бразил улсад моданд оржээ. Анхандаа усны хувцас байгаад дотуур хувцас болсон “жи-стринг” нь ар тал нь маш нарийн, өгзөгний завсраар далд ордог маш нарийн утастай байдгаараа “стринг” буюу уяа утас нэрийг авсан юм. Бидэнд танга нэрээрээ танил болсон энэ дотуур хувцсыг өнөөдөр эрчүүд ч өмсөх болсон.

1970-аад оны худалдаачид эрэгтэй хүний дотуур хувцасны дур татам тачаангуй чанарт нь анхаарч эхэлсэн юм. Өмнө нь эр бэлэг эрхтнийг хамгаалах болон эрүүл мэндийн талд нь илүү анхаарлаг байсныг та санаж байгаа биз.

Calvin Klein тэргүүтэй дизайнерууд сурталчилгаандаа бараг л бүрэн нүцгэн загвар өмсөгчдийг тоглуулж байлаа. Энэ үеэр ижил хүйстэн эрчүүдийн тоо нэмэгдэж, нийгмийн нэг бүлэг болтлоо өсч хөгжсөн юм. Түүнээс гадна энэ үеийн ижил хүйстнүүд ихээхэн хөрөнгө чинээтэй байсан нь эрэгтэй дотуур хувцасны загвар байнга шинэчлэгдэж, төрөл зүйл олшрох хөшүүрэг болж байлаа.

1970-аад онд Их Британи улсад шортон дотуур өмдний оронд жинсээр хийсэн бариу дотуур өмд дэлгэрчээ. Гэсэн ч 1980-аад онд загвар өмсөгч, дуучин жүжигчин Ник Камен Левайс жинсний “501” загварын теле сурталчилгаанд тоглосны дараа шорт буцан ирлээ. Сурталчилгаанд Ник Камен нь олон нийтийн хувцас угаалгын төвд бүх хувцсаа тайлан угаалгын машин руу хийж, дан ганц цагаан өнгийн шортон дотуур өмдтэйгөө үлдэж байгааг харуулсан юм байна.

1990-ээд онд шортон хэлбэртэй бариу өмднүүд гарлаа. Эндээс та уртавтар шорт хирнээ, бариу дотуур өмдийг төсөөлж байгаа байх. Энэ загварыг хип хоп дуучид олон нийтэд үнэгүй сурталчилж өгсөн юм. Тэд маш өргөн өмдөө бараг шувтлах шахуу өмсдөг. Ийм хүмүүст бариу хирнээ уртавтар дотоож хэр их тус болохыг төсөөлөөд үз дээ!

2008 оны нэгдүгээр сард зах зээл судалгааны Минтел төвөөс Их Британи улсын эрчүүдийн дотуур хувцасны зах зээл  дээр 674 сая фунт эргэлддэг гэсэн тооцоо гаргасан байна. Мөн энэ төвийн мэдээлснээр 2000-2005 онд эрэгтэй дотоожны зах зээл 24 хувиар нэмэгджээ. Британий үйлдвэрлэгчид болон үйлдвэрийн барааг жижиглэн худалдагчид Британий эрчүүдийн дийлэнх нь богино өмд, шоортон дотуур хувцас худалдан авдаг гэжээ. Британий эрэгтэй хувцасны брэндийн гол төлөөлөгч “Маркс энд Спенсер” компаний захирал шоорт болон бусад богино өмднүүдийг их хэмжээгээр худалдан авах нь хэвээрээ ч 2006 онд “Казино Рояал” нэртэй Бондын кино гарснаас хойш, энэ кинонд Бонд буюу Даниел Грегийн өмсдөг усны дотуур хувцсыг худалдаж авах хандлага нь нэмэгдэж байгаа юм.