Цэцэг хүний сэтгэл санааг өргөдөг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан юм. Харин энэ хаврын хувьд долоо хоног бүр цэцэг худалдаж авах биш, makeup bag-таа анхаарал хандуулах хэрэгтэй болох нь.
Collina Strada брэнд makeup artist Алли Смиттэй хамтран цэцгэн хээтэй хувцас гаргажээ. Тэрээр эрүүл арьс болон чийглэг уруулыг бөөрөлзгөнө, лимон, бэрсүүт жүржийн өнгө бүхий цэцэгстэй хослуулсан байна.
Смит хэлэхдээ, хүнд хэцүү цар тахлын үеийн дараах дулааны энэ улиралд гэгээлэг, хөгжилтэй байх нь хүн бүрт хэрэгтэй учир тод, цоглог лүүкыг сонгох цаг нь одоо юм гэжээ.
Зураач, дизайнер, хөгжимчин Brianna Lance “Би David Hammons-ийн биеэн дээрх art зургийг харсны дараа хүний бие болон нүүрийг урлагын нэг хэсэг болгох талын судалгааг сонирхож эхэлсэн” гэжээ.
Сонирхлыг нь татсан энэ урлаг түүний нүүрэн дээр саяхан биелэлээ оллоо. “Надад олон тооны өө сэв байдаг бөгөөд тэдгээрийг далдлахын тулд цэцэг ашиглахаар шийдсэн. Би бүх зүйл дээр цэцэг зурдаг учир үүнийг өөр дээрээ зурах нь цаг хугацааны л асуудал байсан” гэж Lance дурьдав. Ингэснээр тэр face art makeup-аар нүүрнийхээ асуудалтай хэсгүүдийн учрыг олж чаджээ. Түүний сонгосон будаг нь Gucci Beauty-гийн баялаг пигменттэй нүдний харандааны шинэ коллекци юм байна.
blue Céleste shade
reddish Bordeaux shade
Эх сурвалж: Vogue