Өөртөө хүндэтгэлтэй ханддаг эмэгтэй байнга сайхан харагддаг. Тэрээр амьдралын эрч хүчээр бялхаж, баяр баясгаланг түгээдэг.
Харамсалтай нь хүн өөрөө өөрийгөө хайрлаж, хүлээн авахаас нааш түүнийг хэн ч хайрлахгүй гэдэг хатуу үг байдаг. Иймд бид өнөөдөр өөрийгөө хайрладаггүй эмэгтэй ямар байдаг тухай бичихээр шийдлээ.
Өөрийгөө хүндэлдэг эмэгтэй дараах зүйлсийг хийхгүй:
1. “Үгүй” гэж хэлж чаддаггүй
Өөрийгөө хүндлэх зан суугаагүйн том жишээ бол бусдад татгалзаж, үгүй гэж хэлж чадахгүй байх. Ихэнх тохиолдолд эцэг эх нь хүүхдүүдээ дуулгавартай “сайн” хүүхэд байхыг зааж хүмүүжүүлдэг. Харамсалтай нь насанд хүрсэн хүн бусдад татгалзаж, үгүй гэж хэлж чадахгүй байвал, хүмүүс түүнийг ашиглахад хялбар болдог. ИЙМД “ ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ СУРЦГААЯ.
2. Өөрийн эрүүл мэнддээ анхаардаггүй
Эмэгтэй хүн өөртөө хайртай л бол хэзээ ч өвдөлтийг тэвчиж, эмчид очихоос залхуурч болохгүй. ЯАГААД ГЭВЭЛ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭРҮҮЛ МЭНД.
3. Өөртөө анхаарал тавьдаггүй
Энэ удаа бид хүн болгон салоны үсний засалттай, үнэтэй маникюртэй байх ёстой гэж хэлэх гэсэнгүй. Харин өөртөө итгэлгүй эмэгтэй өөрийгөө гаргуунд хаях нь их байдаг гэдгийг сануулахыг хүслээ, яагаад гэвэл өөртөө дургүй эмэгтэйд гадаад төрхдөө анхаарал хандуулах сонирхол байдаггүй.
4. Өөртөө хэт шүүмжтэй ханддаг
Хэрэв эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэггүй бол, түүнд өөрийгөө “бүдүүн, тарган, тэнэг, эв дүйгүйгээр” дуудах хэдэн мянган шалтаг гарч ирнэ. Харамсалтай нь тухайн эмэгтэйчүүд нь хэт шүүмжтэй байгаагаа өөрийгөө үнэн бодитоор дүгнэж байна гэж эндүүрдэг.
5. Өөрийгөө царай муутай гэж боддог
Өөртөө үнэхээр хайртай, өөрийгөө хүндлэх зуршилтай эмэгтэй гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг гэдгийг санаарай. Тэрээр өөрийн сул талаа хүлээн зөвшөөрч, давуу талаараа бахархдаг.
6. Үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг
Өөрийгөө хүндэлдэггүй, өөрийгөө хүндлэх дадалд суралцаагүй эмэгтэй үзэл бодлоо илэрхийлэхээс илүү бусдын үзэл бодолтой эвлэрэхийг илүүд үздэг. Энэ нь өөртөө итгэлгүй байдлын нэг хэлбэр юм.
7. Байнга бусдаас зөвлөгөө авдаг
Өөрийн итгэл үнэмшил, шийдвэрээ дагахаас илүүтэйгээр бусад хүмүүсийн үзэл бодлыг сонсож дагадаг.
8. Бусдыг юу гэж бодох бол гэж санаа зовдог
Тэрээр бусдад таалагдахгүй байх вий, буруу сэтгэгдэл төрүүлчих вий гэж байнга санаа зовдог. Тийм болохоор тэрээр өөрийн үзэл бодлоос илүү бусдын үзэл бодолд санаагаа зовоодог.
9. Өөрөөсөө харамладаг
Өөрийнхөө хүслийг байнга дардаг, өөртөө мөнгө зарцуулахаас айдаг эмэгтэй. Тэрээр гоё зүйл худалдан авахыг үрэлгэн, хөнгөмсөг зан гэж боддог.
10. Сөрөг харилцааг тэвчдэг
Харамсалтай нь өөртөө хайргүй, өөрийгөө хүндлэх дадалгүй эмэгтэй бусад хүмүүс өөртэй нь муухай харьцаж байхад ямар ч арга хэмжээ авдаггүй. Ийнхүү идэвхгүй байх нь цаашид сэтгэл зүйн асуудал ч үүсгэж болзошгүй.
Бичсэн: L’arc En Ciel / Солонго