Та бүхний дийлэнх нь энэ киног дор хаяж нэг удаа үзсэн гэдэгт итгэлтэй байна. Хэрэв үзээгүй бол та заавал үзэх ёстой. Үзэхэд хөгжилтэй байдаг ч гэсэн, үүний цаана маш их утга агуулагддаг.
- Өөрчлөлтөнд дасан зохицох
Энди шинэ ажилд орохдоо загварын талаар сонирхдоггүй, огт мэддэггүй байсан. Тэр өмнө нь сэтгүүлч байсан бөгөөд ‘Runway Girls’ буюу ажлынхаа эмэгтэйчүүдтэй адил биш байлаа. Тэрээр цоо шинэ салбарт хөл тависнаар эрсдэлд орсон ч нэг их удалгүй загварлаг эмэгтэйн дүрээр гарч ирэв.
Ингэснээр түүний зан чанар өөрчлөгдөж, өөртөө илүү итгэлтэй болж өөрийгөө хэн гэдгээ батласан.
Таньд ажлын байраа солих хэрэгтэй гэж хэлээгүй ч, энэ нь өсч дэвжин, шинэ ур чадвар эзэмших боломжийг олгож байгаа бөгөөд та хувь хүнийхээ чадварыг дээшлүүлэхийг хүсч байвал яагаад болохгүй гэж?
2. Тэргүүн зорилгуудаа жагсаан бич
Ихэнх менторууд таньд ажил, найз нөхөд, романтик харилцаа, хобби, хувь хүний хөгжил гэх мэт тэргүүлэх чиглэлүүдээ цэгцлэхийг зөвлөдөг. Эрч хүчээ хаашаа чиглүүлж, урт удаан хугацаан дахь амьдралынхаа зорилгыг гүйцэлдүүлэх тэр зүйлээ тодорхойлоход гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Энэ бол ердөө амьдралаа хэрхэн тэнцвэржүүлэх талаар мэдэх явдал юм!
3. Үргэлж судал
Эхэндээ Энди загварын салбарыг сайн мэддэггүй байсан тул ажилдаа их хүчин чармайлт гаргасан. Гэхдээ шийдэмгий зан чанарынхаа ачаар үүргээ сайн биелүүлж эхэлдэг.
Сургамж нь: Шинэхэн байхдаа үргэлж судалгаа хийгээрэй. Өөрийн салбарт юу болж байгаа талаар мэдээлэлтэй байж, бэлтгэлээ ханга. Азанд найдалгүйгээр, өгсөн үүрэг даалгаврыг үргэлж биелүүл.
4. Өөртөө итгэх итгэл хамгийн чухал
Тус киноноос үзэх хамгийн сонирхолтой зүйл бол Мирандагийн хандлага, өөртөө итгэх итгэл нь юм. Бүгдээрээ түүний өөрийгөө үнэлэх үнэлэмж маш өндөр гэдэгтэй санал нийлцгээх үү? Тэр авьяастай, хүчирхэг, шинэлэг хүн бөгөөд өөрийн хийж буй алхамдаа хэзээ ч эргэлздэггүй нэгэн. Миранда өөрийн үнэ цэнээ мэддэг бөгөөд өөрийгөө хэнээр ч орлуулашгүй цор ганц бүтээл гэж үздэг.
Хэрвээ та юу хийх, яаж хийхээ мэддэг бол өөртөө итгэлтэй байх байдал таньд үүд хаалгаа нээж өгдөг.
Тиймээс дараагийн удаа ямар нэг зоригтой зүйл хийх гэж байгаа бол (эсвэл уулзалтанд явах гэж байгаа бол), үнэлж баршгүй эрдэнэс гэдгээ санаад дотоод Миранда Пристлигээ гаргаж ир!
5. Хамт ажилладаг хүмүүстэйгээ сайхан харьц
Бид шинэ ажилд ороход эхэндээ сүрдмээр санагдаж, хамтран ажиллагсдынхаа тус дэмжлэгт үнэхээр талархах сэтгэл төрдөг. Энди үүнийг өөрийн ахлах ажилтан Эмилигээс биш Найжелээс мэдэрдэг.
Гэхдээ тэр Эмилид сайн хандсаар, тусалсаар л байсан. Сургамж нь, ажлынхантайгаа хамтран ажиллаж, мэдлэгээ хуваалцаж тэдэнтэй үргэлж нөхөрсөг байхыг сануулж байна.
Одоо харин, попкорн аваад Прада Өмсдөг Чөтгөр / The Devil Wears Prada -г дахин үзэцгээе!
Тэгээд л болоо.