Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

2021 ОНЫ ХАВАР/ЗУН: Тренд өнгөний чиг хандлага

“Стиль (хэв маяг) бол таныг илэрхийлэх гол хүчин зүйл бөгөөд таны хандлага, зан чанарын тусгал юм.” – Шон Эшмор / Shawn Ashmore

“Загвар нь эмэгтэйчүүдийг илүү үзэсгэлэнтэй болгохоос гадна тэднийг урамшуулж, өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг гэдэгт би үргэлж итгэдэг.” – Ив Сен Лоран / Yves Saint Laurent

ЗУНЫ БАГЛАА ЦЭЦЭГС:

Цайвар бүдэг өнгийн дэлбээнүүд нь чамин ягаан ба өвс, ургамлын ногоон өнгөтэй хосолж, байгалиас заяасан өнгөний эерэг, аз жаргалтай байдлыг харуулах нь энэ зуны улирлын шинэхэн өнгө хослолыг бүтээж байна.

Өнгөний зохицолууд

АНХИЛУУН ҮНЭР:

Эрч хүчийг илтгэх шар, анхилуун үнэрийг санагдуулах лаванда, сэтгэл татам байдлын илэрхийлэл болох ягаан, гайхалтай ногоон өнгөнүүд нь сэтгэл сэргээм цэвэр тунгалаг далайн өнгийг бий болгоно.

Өнгөний зохицолууд

ЭРЧИМ ХҮЧ:

Эрх мэдлийг нэмэгдүүлэх хосолмол ягаан өнгө нь тод өнгөнүүдийг чимж, хурц өнгөний түүхэнд хээнцэр, тансаг байдлыг нэмж байна.

Өнгөний зохицолууд