Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Apprentice финалд үлдсэн оролцогч О.Энхжингийн Ч.Ганхуягт хэлсэн үг

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын шоу бизнесийн салбарт эхлүүлсэн алдарт Apprentice шоуг Монгол улсад оюуны өмчийг дээдлэгч, “Оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ” уриатай Монгол HD Телевиз албан ёсны эрхтэйгээр толилуулж дууслаа.

Нэвтрүүлгийн 10 дахь дугаар буюу эцсийн шатанд тунаж үлдсэн О.Энхжин, Ц.Бархас нар Ард Санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал, Apprentice шоуны чейрмэн Ч.Ганхуягт хандан хамгийн сүүлд хэлсэн үг шоуны үр дүнд шийдвэрлэх нөлөөтэй байлаа.

Монгол эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн хүч чадал, нөөц боломжийг улс орон даяар таниулж, олон зуун эмэгтэйчүүдэд урам, итгэл өгсөн оролцогч О.Энхжин шоуны эцсийн мөчид чейрмэнд хандан юу гэж хэлсэн бэ?

О.Ганхуяг: Та яагаад надтай ажиллах ёстой вэ?

О.Энхжин: Би маш товчхон хэлье. Хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хувьд алсын хараа, Vision буюу нэг чигт харж чадаж байвал илүү үр дүнтэй, сэтгэл ханамжтай ажиллаж чаддаг гэж боддог.

Энэ 10 даалгаврын туршид таныг тодорхой хэмжээнд таньж мэдлээ. Таниас зөвлөмж, шүүмж авлаа. Эндээс төстэй зан чанар их байна гэж харсан. Би сорилтод дуртай, шинийг эрэлхийлдэг төрлийн хүн. Хүний алхсан замаар явна гэхээс илүүтэй би өөрөө жим гаргаж, өөрийнхөө итгэл үнэмшлээр алхахыг тэргүүнд тавьдаг хүн.

Хоёрдугаарт, би ёс зүйг нэлээд дээгүүрт тавьж, эрхэмлэдэг. Миний хувьд ёс зүй их чухал.

Гуравдугаарт, би ээж хүн. Энэ утгаараа би хоёр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн. Нөхрийнхөө өмнө эхнэр хүний хувьд хариуцлага хүлээсэн эмэгтэй хүн. Тэр утгаараа би нийгэмдээ сайхан зүйл бүтээе, эерэг зүйлийг авчиръя гэдэг гурван чиг баримжаатай хүн. Энэ чанаруудаараа би тантай илүү төстэй болов уу гэж харж байна.

Тэгэхээр хамтран ажиллах хүмүүсийн зан төлөв, алсын хараа, тэр хүмүүсийн бодож байгаа үнэт зүйлст хүрэх амбиц нэг байх нь магадгүй явах замыг илүү ойртуулж, илүү үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт би итгэдэг.

Анх Apprentice шоунд бүртгүүлж байхад энэ асуултыг асууж байсан. Ч.Ганхуяг захирал яагаад таныг сонгох ёстой юм бэ гэсэн асуултад ийм шалтгаантай учраас хайж байгаа хүн нь би мөн гэж маш товчхоноор хариулж бичсэн. Таныг тодорхой хэмжээнд таньж мэдээд миний бичсэн хариулт зөв юм байна гэдгийг олж мэдсэн.

Миний хувьд Ард Санхүүгийн Нэгдэл миний сонголт мөн, хэрвээ намайг сонговол. Таны хайж байгаа хүн би мөн гэж хариулах байна.