Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Ухаантай эмэгтэйчүүдийн “амьдралын” зөвлөгөөнүүд

“Өдөр бүрийн төгсгөлд би өөрөөсөө ‘Өнөөдөр чи юу сурсан бэ?’ гэж асуудаг. Хэрэв надад хариулт байгаа бол тэр өдөр амжилттай болсон гэсэн үг.”

Лэйси Томпкинс

“Нүүрэндээ бүү хүр. Батгыг бүү оролд. Бүх зүйлийг далдлахыг хичээх хэрэггүй, ингэснээр улам дордох болно. Өөрийгөө үргэлж тайван байлга. Таны арьс хүмүүсийн анхаарлаа хандуулах зүйл биш гэдгийг бодож үзээрэй, хэрэв тийм бол тэд таны харьцах ёстой хүмүүс биш юм.”

Жакелин Клейн

“Мэдээж хэрэг надад ч гэсэн өөрөөсөө ичдэг алдаа дутагдал бий, гэхдээ чи өөрт оногдсон хувь тавиландаа сэтгэл хангалуун байж, амьдралынхаа сайн сайхан зүйлсэд талархаарай. Хэрэв намайг амьдралаа дахин эхлүүл гэвэл 40 наснаасаа эхлүүлнэ.”

Анн

“Ердийн хүн байх нь сайхан санагддаг. Өдөржингөө бусад хүмүүс миний тухай юу бодож санаж, намайг яаж харж байгаа бол гэж санаа зовохгүй байх нь надад тухтай байдаг. Энэ бол тайвшрал. Энэ бол хүндэтгэл. Би бол би. Чи бол чи. Чи чадах бүхнээ л хийж байна. Тэмдэглэх зүйл их байна. Хайрлах зүйл маш их байна. Талархах зүйл маш их байна. Эцэст нь ичих зүйл огт байхгүй гэдгийг сана.”

Хизер Хаврилески

“Хэрэв намайг урьд өмнөх өөртөө ямар нэг зүйл зөвлө гэвэл би ‘Илүү адал явдалтай бай. Бүх зүйлийг хүндээр тусган авах хэрэггүй. Чи одоо ч гэсэн хорин хэдэн насан дээрээ байгаа учраас алдахад гэмгүй. Бүтэлгүйтэлтэй нүүр тулсан бол дахин оролдоод үзэх хэрэгтэй.’ гэж зөвлөх болно. Төлбөр төлдөг л болохоос биш, том хүн байх нь үнэн хэрэгтээ хөгжилтэй гэдгийг би эрт ухаарсан ч болоосой гэж боддог.”

Николь Чапото

“Тав тухтай байх, амьдрахад хангалттай мөнгөтэй байх, тэгээд ердөө сайхан амьдрах тэнцвэр (баланс) бол бүх зүйл юм. Та тэнцвэртэй байх хэрэгтэй. Та хэзээ зогсох хэрэгтэй вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Таны амьдрал богино, үүнийгээ жаахан сонирхолтой байлга. Өөрийгөө ол.”

Эмили Лемер

“Та дэлхий ертөнцөд хэрэгтэй. Та юу ч хийдэг бай, таны тусламж хэрэгтэй хэн нэгэн хүн байж л таараа.”

Мэгги Винтер

“Өмнө нь би өөрийн үзэл бодлыг заавал нотлохыг хичээдэг байсан. Харин одоо бусдад өөрийн бодол, мэдрэмжийг тулгадаггүй болсноор хавьгүй амар амгалан байх болсон.”

Жамила

“Миний нүд хэзээ ч цэнхэр болохгүй, ясны бүтэц маань Скандинавын загвар өмсөгч шиг гэж андуурагдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Би бол би, тэр байтугай ‘царай муутай’ гэж хэлэгдэж байсан ч, би хөөрхөн.”

Линдра Медин

“Миний буурал үс намайг эмэгтэй хүн болгон төлөвшүүлсэн амьдралын бүхий л туршлагуудыг минь надад сануулдаг. Би буурал үсэндээ хайртай.”

Нориа Моралес