Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Амьдралд өнгө нэмнэ | 2-р хэсэг

Барж идэхгүй хоолтой, үрж дуусахгүй мөнгөтэй байх нь амьдралын утга биш юм. Заяасан богинохон амьдралдаа бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хайрлагдаж, өөртөө сэтгэл ханамжтайгаар аливааг бүтээж амьдрах нь аз жаргал юм.

******

Сэрүүн намрын салхи жиндүүлдэг ч хавирга нэвт хайрдаггүй

Сайн найз нөхөд хатуурхдаг ч сэтгэл нь огт хувирдаггүй

******

Цаснаар бодлоо чагнах сайхан

Чанад мөрөөдөл биелсэн мэт жаргалтай

Цаснаар ажилдаа ирэх сайхан

Чадвар, боломж нэмэгдсэн мэт урамтай

******

Өөрийгөө танихын тулд заавал зовлон туулах, ямар нэг тусгай сургалтанд суух шаардлагагүй. Таны толь бол тань руу довтолж, дайрч, элдэвлэж байгаа хүмүүс юм. Сул талыг тань үнэ төлбөргүй хэлж өгснийх нь төлөө тэдэн рүү зүгээр л инээмсэглэ, чимээгүй сонс. Харин дараа нь зоригтой, шударга, ажилсаг бай. Энэ чанарыг аз хийморь дагаж явдаг.

******

Ажлын их нь хаана байна? Эрчтэйхэн гүйцэтгэе

Ачааллын бэрх нь аль байна? Хүчтэйхэн даваатхая…

******

Муу зуршлын хор уршгийг бодох тусам татгалзмаар

Сайн дадлаас гарах өгөөжийг мэдрэх тусам эзэмшмээр…

******

Дадал зуршил бол хамгийн хүчтэй зэвсэг

Бодлын үр үгэнд шингэнэ. Үгийн хүч үйлдлээс илэрнэ. Зөв хүнээс үг сонсох нь зарим асуудлын шийдлийг олох шиг сайхан. Алив зүйлд ухаалаг хандах нь амьдралын амтыг мэдрэх шиг аятайхан. Бүх зүйл ийм л энгийн …

******

Заавал хэн нэгнээс өө хайж, өнгөрснийх нь төлөө яллаж, өөрийнхөө бурууг бусдад нялзаахын оронд зүгээр л амьдралыг чинь сонирхолтой болгосны төлөө нэг удаа хүндлээд үз. Тэр чинь л ялалт юм шүү дээ

******

Аялдан дагагч бус амжилтын хөтөч байгаарай.

******

Өдөр бүр заавал нэг хэрэгтэй зүйл унш. Зөв мэдээлэл нь оюуныг тэжээж, аливааг дүгнэх, шинжлэх чадвар суулгадаг. Энэ чадвар нь таны мэдлэгийг цэгцтэй, цогц болгодог.

******

Завгүй гэх нь ажилсгийн шинж биш, Зав ихтэй байх нь залхуугийн шинж биш. Хамгийн гол нь хувийн зохион байгуулалт, ажил амралтаа зохицуулах ур чадвар юм.

******

Сайхан амьдралынхаа охь дээжийг

Саармаг хүмүүст бүү үзүүл, атаархал л үүснэм

Саар зүйлсийнхээ талаар бүү дурс

Санаа муутын худал үгэнд урхидуулмой…

******

Өөдрөгөөр харвал өвлийн нар ч илчтэйг мэдрээрэй. Өнөд чадалтай явах нь үзэл бодлоос тань улбаатайг мэдээрэй

Эх сурвалж: “Амьдралд өнгө нэмнэ” номоос