Алив ажлыг даалгавар бус сонирхол гэж харвал амар урагшилна
Асуудлыг бэрхшээл гэж бус боломж гэж харвал хялбар шийдэгдэнэ
******
Амьдрал бол харилцаа юм. Сайн харилцаа сайн зүйлийг дагуулдаг.
******
Хүнд чин сэтгэлээсээ урам хайрлах, инээмсэглэн харилцах нь нэг төрлийн өглөг юм
******
Бороон дуслаар сэтгэл хөглөж сэргэдэг шигээр
Болзсон ажлаа сонирхолтойгоор бүтээгээрэй
Буурлуудыгаа эгэлгүй хайрладаг шигээ
Бусдад ч бас элгэмсүү хандаарай
******
Мөнх мандах шаргал наран
Мөнгөн бороонд найрсагласан
Монголын сайхан өглөө…
******
Бүсгүй хүн, Зун хоёр адилхан юм. Тунихдаа бороо мэт уйлж, жаргахдаа цэцэг мэт дэлгэрдэг.
******
Байгалийн наран мандаж жаргасаар байдаг шиг бидний амьдралд баяр гуниг хослон оршдог. Сэтгэл шингэсэн энгийн үг бүр урам өгч, итгэл агуулсан жирийн үйлдэл бүр амжилт дагуулдаг.
Өнгөрсний төлөөх харуусал, ирээдүйг угтсан айдас өнөөдрөөс таашаал авахад саад болдог.
******
Амжилт гэхээр хүмүүс их том юм боддог. Гэтэл та өглөө эрт өөрөө сэрж чаддаг бол, ажлаа цагт нь багтааж сайн хийдэг бол энэ нь АМЖИЛТ юм.
******
Инээмсэглэлээр хувцаслаж, эрч хүчээр гоёорой
******
Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах…
******
Өөрийнхөө мөн чанарыг хадгална гэдэг жинхэнэ эрх чөлөө
******
Амьдралд хайртай хүн бүр цаг хугацааны эзэн нь юм
******
Хэрэгтэйг уншвал мэдлэг тэлнэ
Хүнтэй харилцвал яриа зүгширнэ
Зөв эргэцүүлбэл ухаан сууна
Зав ажлаа зохицуулбал сайхан амьдарна
******
Миний нэрийн хуудас – ӨӨДРӨГ ҮЗЭЛ
Дараагийн хэсэгт бид таны амьдралд өнгө нэмэх бусад онч үгсийг оруулах болно.
Эх сурвалж: “Амьдралд өнгө нэмнэ” номоос