2020 онд хамгийн их хүчийг авч, дуулиант зохиол болон сэтгэл хөдөлгөм дүрүүдээрээ үзэгчдийг шуугиулсан Солонгос кинонууд бол “A World of Married Couple” ба “The Penthouse” билээ.
Харин одоо бид К-драм фенүүддээ эдгээр киноны араас шинээр гарч буй хосуудын зөрчилдөөнийг харуулах “LOVE ft. MARRIAGE & DIVORCE” киног танилцуулж байна. Netflix дээрх энэхүү кино нь 30, 40, 50-иад насны төгс төгөлдөр мэт амьдралтай гурван эмэгтэйн талаар өгүүлэх бөгөөд ямар ч хос, тэр дундаа гэрлэсэн хосуудад зайлшгүй нэг зөрчилдөөн байдаг гэдгийг харуулахыг зорьжээ.
Тус киноны зохиолч Им Сун Хан (мөн Лим Фиб гэж нэрлэдэг) өмнө нь “Miss Mermaid“, “Princess Aurora” кинон дээр ажилласан байна. Ингээд таван жилийн дараа тэрээр “LOVE ft. MARRIAGE & DIVORCE” киногоороо тэсрэлт хийн эргэн ирлээ.
Дүрүүд бүгд өөр өөрийн гэсэн ширүүн тэмцэлтэй аж.
Пан Са Хён, Бү Хёү Ронг нар гэрлээд гурван жил хамтдаа амьдарч байгаа. 30 орчим настай тэд амжилттай хуульч, радио хөтлөгч нар бөгөөд хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй. Гэвч Са Хён өөр эмэгтэйгээс хүүхэдтэй болохыг хүсч эхэлснээр энэ төлөвлөгөө хэрэгжихгүй болдог.
“Таны нүдээр харж буй зүйл л үнэн юм” гэдэг үг байдаг, 40 орчим насны доктор Шин Ёо Шин, радио нэвтрүүлгийн найруулагч Са Пи Янг нар энэ үгийг буруу болохыг нотолно. Ёо Шин бол халамжит нөхөр, Пи Янг бол сайн ээж, эхнэр боловч түүний зөрчилдөөнт харилцаатай хүн болох хадам ээжээс нь болж бүх зүйл эмх замбараагүй болж эхэлдэг.
Таны эхнэр/нөхөр салахыг хүсвэл та яах вэ? Профессор Пак Ха Рион, радио зохиолч Ли Си Юн нар ахлах сургуульд байхдаа танилцсан анхны хайрууд юм. Си Юн шаргуу хөдөлмөрлөж, бүх зүйлээ гэр бүлдээ зориулсан боловч Ха Рион-д энэ нь хангалтгүй байсан нь түүний эхнэртээ салахыг санал болгож буй шалтгаан байж болох юм.