Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

МУ-ын Соёлын сайд Ч.Номингийн бүрэн намтар

Амьдралын товч намтар

Монгол улсын Соёлын сайд, МОНГОЛ телевизийн захирал Ч.Номин нь

  • 10 жилийн 45 дугаар дунд сургууль,
  • Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.
  • 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал,  2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн  Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж эхэлсэн.
  • Түүний аавыг Чинбат гэдэг бөгөөд Гацуурт компанийн захирал. “Гацуурт” компанийн ирээдүйн удирдагч гэгдэх Ч.Номин хар багаасаа үерхсэн найз залуутайгаа гэрлэж 3 хүүгийн ээж болсон. [1]

Ажлын түүхэн замнал

Ч.Номин захиралын ажлын анхны гараагаа байгалийн цогцолбор газар болох 5 одтой Тэрэлж буудлаас эхэлж байжээ.

Ч.Номин захирлыг Их сургуульд сурч байх үед Тэрэлж дэх зочид буудал нь баригдаж байсан.

Их сургуулийн нэгдүгээр дамжаанд байхад Тэрэлж буудлын  дизайн гарч байсан ба тухайн үед Канадын мэргэжилтнүүд буудлын дизайны ажлыг хийж байсан учраас долоо хоног бүр Канад явж ажлын гүйцэтгэлийнх нь талаар уулзаж, саналаа хэлдэг байжээ.

2011 оноос хойш Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байна. Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, сүүлийн хоёр жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийн, энэ үйл явцдаа бусдыгаа ч уриалан, манлайлж байгаа тэдний арга туршлага салбарынхны анхаарлыг эрхгүй татдаг.

Дотоодын төдийгүй олон улсад ч тэдний үйл хэргийг үнэлж 2013 онд Ч.Номин нь телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан билээ. Ажлын цагийн 10 хувь л “Тэрэлж” зочид буудалд зарцуулагдаж харин 90 хувиа “Монгол ТВ” телевизэд зарцуулж байна. [2]

Тэрээр мөн 2019 оны 2-р сараас өнөөг хүртэл LENDMN-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа тухай мэдээллээ өөрийн хувийн linkedin-дээ байршуулжээ. Та энд дарж түүний Linkedin рүү нэвтрэх боломжтой.

Авсан шагналууд
  • 2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал- Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
  • 2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн- Космополитан сэтгүүл
  • 2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- “Hollywood Reporter”
  • 2015 Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга

Мэдээллийн эх сурвалж: википедиа