Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Хэрхэн хөөрхөн болох вэ? 2-р хэсэг: Өөртөө итгэхүй

  • Өдөр бүр өөрийнхөө талаар эерэг зүйлийг хэлээрэй.

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, хөөрхөн болж эхлэх нэгэн таатай арга бол өөрийнхөө талаар эерэг зүйл хэлэх явдал юм. Өөрийн талаар сөрөг зүйл бодох бүртээ өөртөө эерэг зүйлийг хэлж, үүнийгээ дадал болгоорой.

“Миний нүдний өнгө их гоё”, “Би өнөөдөр энэ хувцастайгаа их сайн ажиллалаа”, “Би шалгалтаа сайн өглөө” гэх мэтээр хэлээрэй.

  • Магтаалыг хүлээн авч сур.

Хэрэв та бусдын хэлсэн магтаалыг үл тоомсорлох эсвэл сонсохгүй байвал тэд таныг өөрийнхөө талаар сайн зүйл сонсохыг хүсдэггүй юм байна гэж бодох болно. Хэн нэгэн таны талаар сайн зүйл ярихад “Үгүй ээ, тийм биш” гэх мэт үгсээс зайлсхийгээрэй. Үүний оронд “Баярлалаа, надад үнэхээр их урам зориг өглөө” гэж хэлээрэй.

  • Өөрийгөө бусадтай харьцуулахаас зайлсхий.

Та бол дахин давтагдашгүй цор ганц хүн бөгөөд таньтай ижил амьдрал, хувь зохиолтой хэн ч байхгүй. Бусад хүмүүсийн хийж байгаа зүйл болон тэдэнд байгаа зүйлсийн талаар бодож санаагаа бүү чилээ. Хэрэв өөрийгөө бусадтай харьцуулж эхлэвэл, өөрийгөө өөр хүн, өөрийн гэсэн онцлогтой гэдгээ өөртөө хэл.

  • Өдөр бүр шинэ зүйлийг турш.

Өөртөө итгэх итгэлийг бий болгох гайхалтай арга бол идэвхитэй байж, шинэ зүйлийг туршиж үзэх явдал юм. Энэ нь том зүйл байх албагүй. Шинэ малгай өмсөх эсвэл ажилруугаа өөр замаар явах байж болно. Өдөр бүр шинэ зүйлийг туршиж үзэх зорилго тавь.

  • Илүү их селфи хий.

Селфи бол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гайхалтай арга юм. Өөрийнхөө хэдэн арван зургийг дарахад хэсэг хугацааг зарцуул. Заавал нийтлэх албагүй шүү дээ.

  • Итгэлгүй байсан ч итгэлтэй мэт дүр эсгэ.

Хэрэв өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хичээж байгаа ч хараахан болоогүй бол итгэлтэй мэт дүр үзүүлээрэй. Энэ нь тэнэг санагдаж болох ч, тун удахгүй та өөртөө итгэлтэй болсон гэдгээ анзаарах болно.

  • Хүн бүхэнтэй эелдэг, найрсаг харьц.

Уулзсан хүн бүхэнтэйгээ сайхан харьцаарай. Анх танилцаж буй хүнтэй харьцахдаа нэрээр нь дуудаж, амьдралынх нь талаар ихэд сонирхоорой.

  • Бусдыг хөөрхөн гэж хэл.

Хөөрхөн хүмүүс зөвхөн өөрийгөө хөөрхөн гэж бодоод суудаггүй. Тэд мөн бусдын гоо үзэсгэлэнг олж хардаг. Хүн бүрийн гадаад төрхийн талаар хэлэх сайхан зүйл ол. Гоо сайхныг бусдаас эрэлхийлж сурвал та өөрийнхийгөө ч мөн олж хардаг болно.