Хэрвээ үүнийг л мэдчих юм бол бизнесээ эхлэхэд амархан.
Ямар ч том компани жижгээс эхэлдэг, зүтгэсний үр дүн гэдгийг битгий мартаарай! Мэдлэг мэдээлэл угаасаа түгээгдэх ёстой, туршлага харин уламжлагдах ёстой.
- Хамгийн өндөр боловсролтой, хамгийн их мэдлэгтэй нь бус харин хамгийн их “Амжилтын өлсгөлөнтэй” нь ялалт байгуулдаг. Маш ихээр хүсэх тусам урагшлах боломжуудаа харна.
- Гэр бүл найз нөхөд эргэн тойрныхон чинь чиний хийх гэж байгаа зүйлд эргэлзэж магадгүй, “боломжгүй” гэж хэлнэ. Тэр тусмаа сайн, тэдэнд боломжтой санагдсан зүйлс угаасаа боломжтой болчихсон байгаа. Харин боломжгүйг бий болгох нь чиний “baby” болох ёстой. Анх надад үл хөдлөх хөрөнгийн салбар юу ч утгагүй, стандартгүй яг л тийм санагдаж байсан.
- Төгс зүйл, төгс цаг хугацаа, яг таарсан боломжтой үеийг хүлээх ямарч хэрэггүй. Чи яг өөрийн амьдарч буй хүрээлэл, цаг хугацаандаа юу хийх боломжтойгоо дариухан хийхгүй бол хэн нэг нь хийчээд, чи зөвхөн “би тэгэх байсан юм” гэсэн харамсалтайгаа үлдэнэ. Амж!
- Асуулт асуухгүй бол хариулт ирэхгүй! Хариу байхгүй бол чи хүнд юу хэрэгтэйг мэдэхгүй. Эрэлт нийлүүлэлт энэ энгийн хууль!
- Санаа гаргах бол маш амархан, бүгд л гоё санаатай явдаг. Би чадна гэсэн итгэл чинь бас төлөвлөгөө биш! Шууд үйлдэл хийгээд эхлүүлэх хэрэгтэй!
- Том мөрөөдөлтэй яваад байхаар хүн ганцаарддаг. Том мөрөөдөлтэй хүмүүстэй яв, уулз, найзла!
- Хэн ч чиний бизнесийг чам шиг хийж чадахгүй. Хичээгсэдтэй олон таарна, тэгэхдээ тэдэнд чиний тархи, чам шиг хүсэл байхгүй болохоор чадахгүй. Инээдтэй харагдаж эхлэх үед өөрийгөө шагна!
- Энерги, эрч хүчээ төвлөрүүлэн зүтгэх. Бензинийх нь танк хоосон машин явахгүй ш дээ. Энэргиэ нөөцлөх, төвлөрүүлэх зарчмыг хатуу барь!
- Бууж өгөхөөс өөр уналт гэж байхгүй. Энэ тухай хэзээ ч битгий бод. Хэцүү үе гарч л байдаг юм, больж л байдаг юм.
- Хүн өөрөө маш их нөөц бололцоо бас сэтгэн бодох чадвартай. Өөрийнхөөрөө жинхэнэ “authentic” хүн байхыг эрмэлз. Далдаганагсадыг инээдтэй харагдтал өөрийнхөөрөө бай!
Мэдээллийн эх сурвалж нь Урангоо Алтангэрэл Fасеbook профайлд 2019 онд байршсан мэдээлэл болно. Мэдээллийн оригинал хувилбарыг энд дарж уншина уу.