Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Билли Айлишийн эмо дуунууд

Америк улсын дуучин – дуу зохиогч Билли Айлиш нь Лос Анжелес хотын Калифорни мужид 2001 оны 12-р сарын 18-ний өдөр төржээ. Тэрээр анх 2015 онд төрсөн ахынхаа бичиж, продюссерлэсэн “Ocean Eyes” дуугаа Soundcloud дээр байршуулснаар олны анхаарлыг татжээ. Түүний “Don’t Smile at Me” дуу нь 2017 онд Америк, Их Британи, Канад болон Австралийн шилдэг 15 дуунд багтаж, хит болов. Түүнийг анх хөгжмийн ертөнцөд хөл тавихад нь ээж, ах хоёр нь нөлөөлжээ.

1. i love you

Энэхүү дуундаа Билли хэн нэгэнд дурлахгүй байх талаар өгүүлжээ.

2. listen before i go

Энэхүү дуу нь Билли амьсгал хураахаасаа өмнө хайртыгаа өөртэй нь уулзаж, эцсийн хүслийг нь сонсохыг хүсэж буй тухай өгүүлдэг.

3. No Time To Die

Энэхүү дуу нь 2021 оны 10-р сард нээлтээ хийх 25 дахь Жеймс Бондын “No Time To Die” нэртэй киноны дуу бөгөөд тэрээр энэ гайхалтай киноны дууг дуулсандаа маш их баяртай байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

4. everything i wanted

Уг дуугаа тэрээр хар дарсан зүүднээсээ санаа аван хийсэн бөгөөд ах нь түүний аюулаас авран хамгаалагч гэсэн утгатай дуу юм.

5. Ocean Eyes

Энэхүү дуу нь цэнхэр нүдэт дурлалт хүндээ зориулсан гунигт хайрын захидлын тухай юм.