Өмнөд Солонгосын охидын Blackpink хамтлаг Солонгос охидын хамтлагууд дундаас хамгийн өндөр ашиг орлоготой аялан тоглолт хийсэн гэх анхны амжилтын эзэн болсон.
Мөн түүнчлэн YouTube хуудас дахь дагагчдын тоогоороо дэлхийд №2 болоод байна. (Жастин Бибер №1)
Тэгвэл тус хамтлаг 2020 онд The Album буюу “Цомог” нэртэй дебют цомгоо гаргаж, дэлхийг тойрон аялах байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хойшлоод байгаа билээ.
Гэхдээ дэлхий даяар тархан суугаа блинкүүд буюу хамтлагын шүтэн бишрэгчиддээ зориулж тус хамтлаг YouTube хуудсаар дамжуулан амьд тоглолт хийхээр болжээ.
Энэхүү тоглолт 2021 оны 01-р сарын 31-ний өдөр хүрэх нь ээ. Тоглолтын үеэр хамтлагын гишүүн Роз соло уран бүтээлээ толилуулна гэх мэдээлэл гарчээ.
Blackpink хамтлаг 2018 онд АНУ-ын Universal Music Группын Interscope records компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь АНУ-д төдийгүй дэлхий дахинд алдаршихад түлхэц үзүүлжээ.