Дээрхийн гэгээн XIV Далай ламын 2016 онд буюу 80 насныхаа төрсөн өдрөөр өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Далай багш төвдийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ, БНХАУ, олон улсын терроризм, 21-р зуунд нигүүлсэнгүй хүн байх ямар тухай ярилцлаа.Таван жилийн өмнө дэлхий дахин ямар байсныг эргэн санахад тустай болов уу.
Та удирдагч хүний хувьд дөнгөж эхэлж байсан үетэйгээ адил байсан хэвээрээ юу? Та одоо өөр хүн болсон уу эсвэл?
Миний хувьд уу? Хамгийн том ялгаа бол юун түрүүнд миний нас их өөрчлөгдсөн. Бас би Төвдөөс явахад энэ хэсэгтээ үстэй байсан юм шүү. Одоо бол бараг байхгүй болжээ. Мэдээж өөрчлөгдсөн. Яагаав хүмүүс хэлдэг шүү дээ. Цаг бол мөнгө, мөнгө бол цаг гэж. Тэрэнтэй яг адилхан. Харин минийхээр цаг хугацаа бол туршлага. Туршлага гэдэг бол нөгөө талаар бас цаг хугацаа юм. Цаг хугацаа өнгөрнө. Миний хувьд маш хэцүү цаг хугацаа, үе улирч одсон. Гэхдээ туршлага хуримтлуулахад энэ хамгийн сайн цаг хугацаа. Тийм болохоор одоо бодоход энэ хүн, миний бодлоор, 1958 оны юм уу 60-аад оны эхэн үеийн энэ хүнээс илүү туршлагатай.
Таныг балчир хүүхэд байхад чинь Далай ламаар тодруулсан. Бүр хоёр настайдаа. Та тэр эрт үеийн тухай ямар нэг дурсамжаа одоо санадаг уу?
Өө тэгэлгүй яахав. Тийм ээ. Эргээд санахад хэтэрхий жаахан байсан болохоор ямар нэг байдлаар айж байснаа санадаг юм. Бас өөрт минь жаахан тааламжгүй байсныг санадаг. Тийм үйл явдлуудаа илүү тод санадаг юм шиг байгаа юм. Бас нэг санадаг зүйл нь миний үеэл. Бас лам. Тэр хүн баринтагтай судар бариад явж байлаа. Сурах бичиг шиг л гэсэн үг. Тэр үед би зогсож чаддаггүй, нэг ингэж л явдаг байсан. Би үеэл рүүгээ мөлхөөд очсон. Тэгээд сударт нь хүрээд заримыг нь унагаачихсан. Тэнэнгүүт лам ах маань уурласан л даа. Тэгээд намайг барьж аваад энд минь алгадаж байсан юм. Тэрийг би одоо ч санаж байгаа биз.
Тэгсэн ч та судраа аваа биз.
Нэг тиймэрхүү. Би тэрийг санадаг юм. Үүнийг санадаг нь хачин шүү. Бас өөр юу санадаг вэ гэхээр тэр үед жорлон байгаагүй. Цэвэрхэн жорлон байдаггүй байсан. Зүгээр л хаа сайгүй бие засдаг. Тэгээд би тэнд бие засах гээд ингээд сууж байтал аварга том хар тэмээ надруу чиглээд ирдэг юм. Би одоо хүртэл тэр тэмээний төрхийг санадаг. Том, хар тэмээ байсан. Тэгээд л айгаад зугтчихсан. Нөгөө бие засах өнгөрсөн. Ёстой муухай. Би тэрийг бас санана.
Тэмээ юм уу?
Их том тэмээ. Манайх. Манайх Монголтой их ойрхон байсан учраас. Монгол чинь их тэмээтэй шүү дээ. Гэхдээ их онцгой тэмээ. Бие нь их том энгийн өнгөтэй хэрнэ ээ. Толгой нь том хар. Ийм царайтай.
Та өөрийгөө хамгийн сүүлийн далай лам байж магадгүй гэж хэлсэн. Танд яагаад ийм бодол төрснийг бидэнд тайлбарлаж өгнө үү. Өмнөх дүрүүдийнхээ талаар, тэдний амьдралын талаар юу санаж, мэдэрдэг вэ?
Өнөөдөр бид 21-р зуунд амьдарч байна. Лам нар бол сайн ярьвал нийгмийн нэг нэгдэл юм. Ламын энэ систем улам хөгжиж байна. нийгэм өөрчлөгдсөн. Өөрчлөгдөх ч ёстой. Тэгэхээр энэ системүүд хөгжихдөө бусад оршин тогтнож байгаа системдээ нөлөө үзүүлж байдаг. Гэхдээ энэ бол хуучирсан. Бараг аль 60-аад оны үед 68 онд би албан ёсоор, нээлттэйгээр зарласан. Далай ламын энэ байгууллага цаашид оршсоор байна гэхдээ Төвдийн ард түмний дунд байх ёсгүй гэж. Төвдийн ард түмний дийлэнх хувь нь намайг үхэхийн цагт олон зууны түүхтэй энэ нэгдэл цаашид оршин тогтнохгүй, үүгээр дууслаа л гэж бодно. Миний итгэл үнэмшлийн хамгийн гол суурь юув гэхээр энэ дэлхий долоон тэрбум хүнд хамааралтай. Бас улс үндэстэн бүр ард түмнийх л өмч. Би ингэж хэлж болох болов уу? сайн хүн ч ард түмнийхээ л өмч. Харин хааны гэр бүлийнх биш. Төвдөд ч бас түүнтэй адил гэж би боддог.
Та манайд хатан хааны гэр бүлийг ч эцэслэх ёстой гэж бодож байна уу?
Үгүй ээ, тэр та бүхний асуудал. Та нарт дахин давтагдашгүй эв нэгдлийн бэлэгдэл шаардлагатай гэж үздэг бол хамаагүй болно. Гэхдээ танай улс чинь ардчилсан системийг бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг шүү дээ. Би энэ аргыг бодит байдалтай их нийцтэй гэж үздэг. Тэгээд тэгээд ямартай ч өнөөдрийн Төвд шиг, бүр заримдаа Америкт байхдаа ч хэлдэг. Нээлттэй хэлдэг. Америк бол 300 сая америк хүний өмч. Харин Бүгд найрамдах юм уу, ардчилсан намын өмч биш. Энэ намууд ард түмэндээ үйлчлэх ёстой харин улсынхаа тэргүүнд биш.
Өөр сэдвээр ярьцгаая.
Харин миний хувьд. Одоо. Би Төвд улсыг төвд хүмүүс л захирах ёстой гэж боддог. Төвд хүмүүс. Тэгэхээр өнөө ардчилсан тогтолцоо чинь энэ байх. Ард түмэн удирдагчаа сонгодог. Ард түмэн удирдагчдаа итгэлтэй байвал удирдана, харин итгэлгүй болчихвол тэр үедээ сольчихно. Энэ бол маш сайн тогтолцоо. Тиймээс 2000, нарийн хэлбэл 2001 оноос би улстөрийн удирдлагыг сонгохыг үүрэгдсэн. Тэр албан тушаалаас шалтгаалж миний байр суурь суларч эхэлсэн. Тэгээд 2011 он гэхэд би бүрэн, албан ёсоор тэтгэвэртээ гарлаа.
Та Төвд улсыг тусгаар тогтносон улс болохыг энэ насандаа үзнэ гэж боддог уу?
Одоо харин тэр тухай бид бодитоор авч үзэх шаардлагатай. Жинхэнэ үр ашиг нь манай ард түмэнд ямар байх вэ? Надад Европын Холбооны гол санаа их таалагддаг. Гишүүн улс орнууд. Франц, Герман. Өмнө нь бол энэ хоёр байнга л бие биетэйгээ тэмцэлддэг байсан гэж миний сайн найз хэлж байсан. Би квантын физик их сонирхдог л доо. Физикийг Дэвид Баумыг. Юу гэхээр би энэ хоёр хүнээс квантын физикийн талаар олон юм сурсан. Тэгсэн тэр надад нэг удаа хэлсэн юм. Тэрнийг хүүхэд байхад герман хүн бүрийн нүдэнд Франц хүн дайсан гэж харагддаг байсан. Яг адилхан францчууд герман хүнийг дайсан л гэж харна. Бид 1990-ээд онд 1919 оны тухай ярьж байсан нь юм. Тэгээд тэр надад одоо тэр хандлага бүрэн өөрчлөгдсөн гэсэн. Тийм болохоор Европын Холбоо бий болсон.Тийм болохоор нийтлэг эрх ашиг тус тусын эрх ашгаас илүү чухал гэж хэлэх гээд байна. Цаашилбал бид бол тусдаа улс. Гэхдээ нийтлэг эрх ашгийн төлөө бол, ХЯтад эдийн засгийн хувьд маш хурдацтай өсч тэлж байгааг та харж байна. маш сайн байна ш дээ. Тэгэхээр хятадууд бас л хүмүүс. Бид ч бас хүмүүс. Хятад төвд хүний дунд тийм их ялгаа бол байхгүй. Давтан хэлэхэд бид яг адилхан хүмүүсийн тухай бодох ёстой. Ижил эрх. Орчин цагт нэг талын ялалт, нөгөө талын ялагдал гэдэг зүйл бол бодит биш юм.
Тэгэхээр таны бодол...
Тэгэхээр… 1974 оноос хойш бидний зүгээс нээлттэйгээр, албан ёсоор бид тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй ээ гэдгээ зарлачихсан. Бид БНХАУ-ын харъяанд хэвээр үлдэхийг эрэлхийлж байгаа. Харин тэд Төвдийн соёл, Төвдийн дахин давтагдашгүй хэл, төвдийн байгаль орчныг хүндэтгэх ёстой юм.
Одоо Хятад өмнө нь Төвдөд үзүүлдэг байсан муу зүйлээсээ илүү сайн зүйл хийж байна гэж та үзэж байна уу?
Наадхын чинь тухай ярихад одоо магадгүй хэтэрхий эрт байх. Гэхдээ таны хэлсэн зүгт чиглэж байх магадлалтай шүү. Төвдийн соёлыг хадгалж, хэвээр үлдээх, төвдийн тэр баялаг уламжлал, унаган байгаль нь л хамгийн том үнэт зүйл. Одоо харин илүү олон хятад, хятадын удирдагчид, бүр тодруулбал өнөө цагийн удирдагчид илүү амьдрал, бодит байдалд ойрхон дүр зургийг өргөн өнцгөөр харж чадаж байна. тэд өмнө нь байсан удирдагчидтайгаа адилгүй. Тэд юмсыг нэг иймэрхүү хардаг байсан. Харин өнөөдрийн удирдагчид юмсыг өргөн өнцгөөр харж байна. тэгэхээр юу болохыг харж байя. Гэхдээ та мэдэж байгаа даа тоталитар улсуудыг цаашид яахыг урьдчилан харах заримдаа боломжгүй байдаг шүү дээ. Тийм болохоор тодорхой хэлэхэд хэцүү. Гэхдээ найдвар байлгүй яах вэ?
Та нэг удаа Төвдийг чөлөөлөх хөдөлгөөнийг Америкийн Тагнуулын төв газар санхүүжүүлж байгаа гэж хэлсэн. Та өөрөөр чинь дамжуулж коммунизмтай тэмцэх гэж байна гэж бодсон. Танд ер нь хятадтай хүчээ үзэхийн тулд Төвдийг барууныхан ашиглаж байна гэсэн бодол төрж байв уу?
Тухайн үед америк зарим бодлогоороо хятадтай тэмцэж байлаа. Тэгээд тэд олдсон боломжоо ашигласан. Яг л Вьетнамын жишээ шиг. Төвдийн тохиолдол. Бас солонгос. Мэдээж солонгосын дайн. Коммунист тэлэлтийг зогсоохын тулд. Тэгээд өмнөд солонгос аврагдсан. Харин Вьетнам бүтэлгүйтсэн. Төвдийн жишээ бас, гэхдээ боддоо. Тухайн үед миний ах Тагнуулын төв газрынхантай холбогдсон байдаг. Энэ маш нууц бйасан. Тэр ямар ч нарийн мэдээлэл хэлээгүй. Би аль хэдийн мэдчихсэн байсан. Гэхдээ ах маань тэр бүх нууц зүйлийн тухай хэлэхгүй байсан. Заримдаа бид хоёр санал зөрөлдөнө л дөө. Дараа нь би тэрнийг Бээжин рүү уулзалт хийлгэхээр явуулсан. Дараа нь Никсон айлчилсан. Тэгээд л бүх зүйл өөрчлөгдсөн.
Төвдийг чөлөөлөх хөдөлгөөн нэлээн моданд ороод байна. Холливуд хүртэл энэ сэдвийг хөндлөө. Ричард гир байна. таныг Гластэнбири цэнгэлдэхэд урилаа. Танд яг энэ шалтгаан дэлхий дахины анхаарал татахад танд ямар санагдаж байв?
Буддын уламжлал л юм даа. Будда дагалдагчиддаа хандаж та нар миний зам мөрийг хувь тавилан, сүсэг бишрэл гэж бодож болохгүй. Тэрний оронд өөрсдөө нягтлан шалгаж, туршиж үз гэсэн байдаг. Тэгэхээр энэ шинжлэх ухааны арга барилтай адилхан байгаа биз дээ. Будда сохроор дага гээгүй нягтлан шалга гэсэн байдаг. Тийм болохоор бид шинжлэх ухаан гэж юу гэдэг талаар сонирхох болсон. Одоо ч олон эрдэмтэд Буддын шашны сэтгэл зүй гэж юу юм гэдгийг сонирхож байна. Оюун ухааны шинжлэх ухаан. Тийм болохоор олон өөр шалтгаанаар л хүмүүс Төвдийн талаар сонирхож байгаа. Зөвхөн буддын шашинтай болохоор биш. Гэхдээ зарим хүмүүс шашнаас болж манай улсыг сонирхож байгаа. Харин ихэнх нь Төвдийн соёлыг сонирхдог гэж би үздэг. Арвин баялаг буддын шашны уламжлал.
Би ямар хувь заяа хүлээж байгаа талаар...
Тэгээд би бодохдоо … ингэж хэлж болох болов уу. мэдээж инээдтэй л дээ. Гэхдээ маш олон хүн намайг гоё инээмсэглэдэг болохоор төвдийг сонирхож байгаа.
Би төвдийн хувь заяаны талаар илүү гүнзгий ярилцмаар байгаа ч тантай тулгарч байсан эсэргүүцэл хөдөлгөөн рүү шилжих гэж байна. Шугдэн буддистууд Төвдөд эрх ашгийг нь хаан боогдуулж байна гэж ярих болсон. Та шүгдэн буддизмын талаар юу гэж боддогоо хуваалцана уу? Яагаад та, таны сургуулийнхан энэ хүмүүсийн үйл ажиллагааг хориглох болов ?
Бодит үнэн аль нь вэ гэдгийг хүмүүст хэлэх миний үүрэг. Харин сонсох уу үгүй юу гэдэг тэр хүний асуудал. Гэхдээ энэ хүмүүс энэ бүх түүхийг мэддэггүй. Жишээ нь намайг Австралид очиход шүгдэн бүлгийнхэн гэж байсан. Эсэргүүцлийн жагсаал болсон. Намайг худлаа хэлэхээ боль гэсэн. Тэнд бүр ийм жоохон, ламын хувцастай хүү байсан. Тэр хүү хашгирахыг хараад надад их харамсалтай санагдсан. Тэр хүмүүс тэр дөрвөн зуун жилийн түүх ямар байсныг мэдэхгүй шүү дээ. Бас өнөөгийн түүхийг. Би бодсон энэ хүмүүс Төвдөд очиж үзээсэй. Тэгээд ийм үйлдэл хийхэд юу нөлөөлсөн байна вэ гэдгийг өөрсдөө олж мэдэх. Тэр их талцсан тэмцлийг ойлгох.
Одоо би шашны тэмцлийн талаар ярьмаар байна. Та АЙСИС бүлэглэлийн хийсэн үйлдлийн тухай хэлэхдээ “санаанд багтамгүй” гэдэг үгийг сонгожээ. Буддын шашинд АЙСИС-ийн үйлдэлд өгөх хариу бий юу? Олон улсын терроризм аливаа нэг шашны нэр барьж үйлдэж байгаа хүчирхийлэлд та ямар хариу өгөх вэ?
Би саяхан Тунист болсон үйл явдлын талаар ярьмаар байна. Өнөө өглөө би сонин гарчиглаж байхдаа, зураг харлаа. Хохирогчдын зураг байсан. Хараад би, бид долоон тэрбум хүмүүс бид энэ бүхнийг ноцтойгоор хүлээж авах болжээ. Ийм зүйлийг яаж бууруулах вэ? Яаж амгалан тайван эрин зууныг бүтээх вэ? Эвтэй найртай эрин зуун юунаас хамаарах вэ гэхээр энэрэнгүй сэтгэл. Бусдыг хүндэтгэх, өнөө хүнийг хүндэтгэх сэтгэл, тэнд аз жаргал байгаа гэх сэтгэл, бусдынхаа эрхийг хүндэтгэх хүндлэл. Энэ бүх зүйлийг л бий болгож чадвал үр дүнд хүрнэ. Итгэнэ үү, байна уу. үүнийг яаж хийх вэ гэхээр боловсролоор дамжуулж, ойлголтоор дамжуулна. Энэ бүхнийг хийж чадвал тэр үед энэ аз жаргалгүй бүхэн шийдэгдэнэ.
Дэлхийд болж байгаа бүхнийг хараад танд хүнд хэцүү бодол төрдөг болов уу? Тунис, Сири, Иракийг хараад энэ дэлхий сайхан болохгүй байна гэж боддог уу? Миний хувьд бол тэнд ямар ч хайрлах энэрэх сэтгэл алга. Энэ бүх онол хэрэгжихгүй байна.
Би нэг хүний толгойг цавчих гэж байгаа зургийг хараад …тэр хүн нэг төрлийн баг зүүчихсэн. Тэр хүмүүс буруу зүйл хийж байгаагаа аль хэдийн ойлгочихсон. Тэд зөв зүйл хийж байгаадаа итгэлтэй байсан бол нүүр царайгаа харуулах л байсан. Бүр бахархалтайгаар. Тэд тэр ажлаа хйиж байхдаа нүүрээ нуудаг.Би үүнийг зөв гэж бодохгүй байна. Тийм болохоор л би боловсрол, мэдлэг хэрэгтэй гэж яриад байна. яг юу болоод байна. тэр шалтгаан нь юу юм. Тийм хүчирхийлэл үйлдэх шалтгаан. Бүр улс байна. Ирак улсын талаарх Америкийн бодлого, ХУссейнийг яав. Тэр үйл явдлын сайн нь юу юм? Обьект, зорилго нь сайн. Иракын Ардчиллын төлөө. Харин нөгөө арга нь буруу байсан.
Тэгэхээр?
Одоо, одоо би хэд хоногийн дараа хуучны найз ноён Буштай уулзах гэж байгаа. Тэрнийг хүнийх нь хувьд би хайрладаг бүр маш их. Хүнийхээ хувьд маш сайн хүн. Гэхдээ тэрний улстөрийн бодлого заримдаа их хэцүү санагддаг.Нэг удаа иракийн хямрал үргэлжилж байх үед би түүнтэй уулзаж таарсан юм. Тэгээд би хэлсэн. Би танд хайртай, таныг маш их хүндэлдэг. Гэхдээ таны улстөрийн бодлого надад таалагдахгүй байна. гэсэн. Надад тэр их таалагддаг. Тэр инээж байж билээ. Одоо харин бид хоёр, хэд хоногийн дараа уулзах юм. Би тэрэнтэй уулзана. Бид уулзана л даа.
Улстөрчид сайн уу? Юу? Та улстөрчдийг сайн зүйл хийдэг гэдэгт итгэдэггүй. Өнөөдөр улстөрчдөд итгэдэггүй хүн олон болсон.
Улстөр, улстөрч гэдэг чинь хүний хийдэг л юмсын нэг шүү дээ. Тэд нэг хэсэг хүний төлөө, эсвэл нэг улс орны төлөө ажилладаг. Тиймээс улстөрчид хүний дотоод үнэ цэнэ, энэрэх сэтгэлийн үнэ цэнийг дагаж ажиллах ёстой. Ингэвэл л улстөр тунгалаг болж, цаашлаад хүмүүсийн итгэлийг хүлээнэ. Улстөрч бол хүмүүсийн эзэмшдэг мэргэжил. Хүн болгон л мэргэжилтэй. Хүний хийдэг бүх юм мэргэжил, жишээлэхэд багшлах. Сөрөг сэтгэл хөдлөлтэй хүн хичээл заавал тэр зааж байгаа зүйл нь ч муу. Бохир багш. Бохир шашин. Тэгэхээр улстөр ч ялгаагүй. Ингээд харахаар улстөрчдийн сэтгэл зүрх, оюун санаа ил тод биш. Ил тод. бас тэд өөрийгөө төв болгосон ашиг сонирхолтой байдаг. Ингээд ирэхээрээ л улстөр бохир улстөр болдог.
Та хувь заяа, шинжлэх ухааны талаар ярьлаа. Өмнө нь ингэж бичсэн байдаг. Хэрвээ шинжлэх ухаан буддизмын аль нэг сургааль буруу гэдгийг баталвал үүнд цаашид итгэх боломжгүй болно. Ричард Дуг ислам, христ, иудын шашны хамгийн том аюул нь хувь заяаны хамаарлын талаар үнэмшилгүй сургааль байдаг гэж бичжээ. Та шинжлэх ухааныг хүндэтгэдэг хүний хувьд та үүнийг дэмжиж байна уу?
Миний нэг энэтхэг найз байдаг юм. Бас физикч. Цөмийн физикч. Тэр нэг удаа надад баруунд бол квантын физик шинэ үзэгдэл. Харин энэтхэгт тэр ойлголт 2000 жил байсан гэж хэлсэн юм. Тэгэхээр юу гэхээр, тийм болохоор би эрдэмтэдтэй найзалж нөхөрлөөд ирэхээр надад хамгийн анх яаж нөлөөлсөн гэхээр би одоо Миру уул оршин тогтнодог гэдэгт итгэхээ байсан. Миру уулыг мэдэх үү? Дэлхий хавтгай, Миру уул дэлхийн төвд байдаг. Нар сар тэр уулыг тойрч эргэдэг. Харин одоо би тэрэнд итгэхээ байсан. Гэхдээ маш олон төвд хүн энэнд итгэдэг. Нэг үлгэр шиг юм ярьж өгье л дөө. Аполло саран дээр очоод хэдэн зураг авсан даа. Би тэрийг хэдэн төвдийн эрдэмтдэд үзүүлсэн юм. Хар даа. Энэ бол сар. Нэлээн хадархаг хэсэг, хадны зураг.энэ бол сар гэсэн нөгөө лам, эрдэмтэн надад юу гэсэн гээч. Наадах чинь Миру уулын ёроол байх аа гэсэн.
Гэхдээ хүний хувь тавилан, шинжлэх ухаан нэг цэгт огтлолцож байна. шинэ боломж гэх үү, шинэ шийдвэрлэх асуудал гэх үү. Нэр төртэйгөөр үхнэ гэдэг өнөөдөр манай дэлхийн хамгийн их маргаан дагуулсан асуудал болоод байна. хүмүүс бидэнд маш аймшигтай зовж тарчилж байгаа хэн нэгэн хайртай хүнээ нүд анихад нь туслах эрх байгаа юу?
За эхлээд би нэг ойлгоодхоё. Ойлгоодхоё. Өмнөх Пап. Нэр нь энүүхэнд байна. би ихэнхдээ польш пап, итали пап, тэгээд герман пап, одоо
Аргентин пап.
Өнөө герман пап нэг удаа учир шалтгаан, хувь тавилан хоёр хамт байх ёстой гэдгийг тайлбарласан. Тэгэхээр одоо бол учир шалтгаан гэдэг шинжлэх ухаан. Шинжлэх ухаан, хувь тавилан зэрэгцэх боломжтой. Тэгж байж ашигтай байна. Би 20-р зууны эхний хагаст би шинжлэх ухаан, шашин хоёр маш хол, салангид зүйл гэж боддог байлаа. Харин өнөөдөр квантын физикийн тусламжтайгаар хүний оюун санаа илүү чухал гэдгийг ойлгуулсан. Анагаахын шинжлэх ухаан ч өнөөдөр хүний оюун санаа нь хүний биеийн эрүүл мэндэд маш чухал гэдгийг нотолчихоод байна. Тиймээс шашин, шинжлэх ухаан гэсэн хоёр зүйл өнөөдөр улам л ойртож, ойртсоор, ойртсоор байна. энэ бүх шашин ижил. Хайрын талаар л ярьдаг. Уучлал, хүлцэнгүй байдал, зэмлэлийн талаар ярьдаг. Зарим нь бүтээгч бий. Зарим нь бүтээгч байхгүй ч гэж ярьдаг.гэхдээ энэ олон ялгаатай философийн зорилго нь юу юм? Адилхан. Адилхан л хүний үнэ цэнийг дэлгэрүүлэх зорилготой. Хайр, энэрэл. Зарим хүнд бүтээгч эзний тухай агуулгыг ашигладаг. Бүтээгч бол хязгааргүй хайр. Тиймээс биднийг нэг тийм төрлийн…. бурхан бүтээсэн.
Тэгвэл үхэж байгаа хүнд нэр төртэйгөөр үхэх нь энэрэх сэтгэл мөн үү?
Тийм ээ, мэдээж. Миний бодлоор энэрэх сэтгэл бараг л хүүхэд бүрэлдсэнээс хойш хэдхэн долоо хоногт бий болдог. Бүрэлдэх үе. Ээжийнхээ умайд. Эхийн оюун санаа, сэтгэл зүй төрөөгүй тэр хүүхдэд маш чухал. Дараа нь хүүхэд дөнгөж төрмөгц хайр. Эхийн царай, эхийн өвөр, эхийн сүүнээс ялгардаг тэр хайр нь хүүхэд бие махбодийн хувьд, сэтгэл зүйн хувьд бүрэн гүйцэт хөгжихөд маш чухал байдаг. Тэгээд эцэст нь тэр хайрыг максимум төвшинд авчрах эрх байгаа. Үхэж байгаа тэр хүнийг оюун санааны хувьд тайван байлгахад. Диваажинд итгэдэг хүмүүс бий. Миний бодлоор хайрлана гэдэг нь хайраа бусдад харуулахыг хэлнэ. Бурханд өргөж байгаа хамгийн том өргөл. Бурхан гэдэг нөгөө л хайр.
Хайр амьдралаас илүү чухал гэж үү?
Хүний амьдрал хайраас шалтгаалдаг. Амьдрал мэдээж чухал. Хүний амьдрал хүчирхийллээс шалтгаалдаггүй нь мэдээж. Амьдрал бүхэлдээ хайраас шалтгаалдаг. Би ингэж л хэлэх байна.
Хоёулаа таны инээмсэглэл хүмүүсийг Төвдийг чөлөөлөх асуудалд татдаг гэж ярилаа. Та бусдыг хайрлах дуртай. Харин хүний хайрыг татдаг өөр онцгой зүйл танд байдаг уу? Ярих дуртай хошигнол ч юм уу?
Үгүй ээ, би өөрийгөө бусдын л адил хүн гэж үздэг. Ихэнх тохиолдолд хүн бусадтай танилцахдаа нэрээ, ажил мэргэжлээ хэлж байдаг.Тийм болохоор би өөрийгөө тийм маягаар танилцуулах хэрэггүй юм байна гэж бодсон. Харин царайгаа харуулъя. Хүний л царай шүү дээ. Тэгэхээр хүнд өөрийгөө танилцуулах шилдэг арга энэ.
Та албан байдалд дургүй юм.
Юу?
Албархуу байдалд дургүй юм аа та.
Тийм ээ. Би дургүй. Надад үнэхээр юу гэдэг билээ. Уйтгартай. Хэт албан байдал уйтгартай. Тэгээд ямар ч хэрэггүй.
Сэтгэл татам чанар чинь юу болов?
Миний бодлоор инээд байх.Миний бодлоор хүний инээмсэглэл дахин давтагддаггүй. Бурхан бидэнд нэг ийм онцгой зүйлийг өгч л дээ. Тиймээс бид тэр бэлгээ заавал ашиглах ёстой. Ийм онцгой байж, бар шиг харагдаж яах юм? Ямар ч хэрэггүй.
Таныг явахаас өмнө, ярилцлага дуусахаас өмнө Брэдфод хотын хөлбөмбөгийн клубын фэнүүдээс ирсэн асуулт байна. таныг тэр багийн дэмжигч хэвээрэ юу гэдгийг мэдэхийг хүсчээ. Учир нь та тэр багт ерөөл айлдсанаас хойш амжилттай яваа юм байна. Та Брэдфод хотын хөлбөмбөгийн клубын дэмжигч мөн үү?
Юу гэчихэв ээ? –Өө тийм үү? Тийм үү. Би мэдээгүй юм байна. Тийм гэж үү?
Тэд таныг ерөөл айлдсанаас хойш их сайжирсан шүү. Тэд танд цамц бэлэглэсэн гэнэ. Тэгээд Брэдфод багийг дэмжсэн хэвээрээ юу гэж асуужээ. Дэмжигчиддээ, хайртай гэнэ.
Ийм юм болсныг сонсоод өөр минь за айлдсан ерөөл маань үйлчилдэг юм байна шүү л гэсэн итгэл төрлөө. Би үл итгэдэг хүн. Ерөөл айлдалд итгэдэггүй. Харин би үйлдэлд итгэдэг. Илүү чухал. Ерөөл бол нэг тийм нууцлаг зүйл.
Тийм ээ ойлголоо баярлалаа.
Гэхдээ хэрэв тэд намайг ерөөл айлдсан болохоор л амжилт гаргасан гэж бодсон бол би маш бүр маш их баяртай байна.
ТА ЭНЭХҮҮ ЯРИЛЦЛАГЫГ АНГЛИ ХЭЛЭЭР БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНЭХҮҮ YOUTUBE ЛИНКЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭРЭЙ.