Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Таван хүүхдийн нэг нь FB-д утасны дугаараа оруулдаг

Өсвөр насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд нийтэлж байгаа хувийн мэдээлэл хэрхэн өөрчлөгдснийг харьцуулсан судалгааг хийсэн байна. Залуу хэрэглэгчдийн 72% хаана сурдаг, хаана амьдардаг тухайгаа, 53 % нь цахим шудангаа, 20 % нь утасны дугаараа интернэтэд оруулж байна.

Сони: Пью судалгааны хүрээлэн америкийн сөшл медиа хэрэглэгч өсвөр үеийнхний дунд судалгаа явуулжээ. Ингэхдээ өсвөр насныхан 2006 онд болон 2012 онд сөшл медиад өөрийнхөө хувийн нууцад хамаарах мэдээллийг ил цацаж байгаа байдалд судалгаа хийжээ.

2006 онд myspace, hi5 зэрэг сөшл сүлжээ олон хэрэглэгчтэй байсан бол 2012 онд facebook twitter-ийн хэрэглэгчид их болжээ.

2006 онд өсвөр насны хүүхдүүдийн 2 % нь гар утасны дугаараа сөшл сүлжээнд оруулдаг байсан бол 2012 онд 20 % болж нэмэгдсэн.

Цаашлаад олон нийтийн сүлжээнд мэдээллээ хуваалцаж байгаа буюу найзалж байгаа хүмүүсийнх нь талаар судалж үзэхэд

98% нь сургуулийн танилууд

91% нь гэр бүл хамаатан саднаа найзаараа нэмсэн гэсэн бол

76% нь ах эгч дүүтэйгээ, 70 хувь нь эцэг эхтэйгээ, 30 хувь нь багш, дасгалжуулагч нартайгаа сөшл сүлжээнд холбогдсон.

Харин

30% нь ойр дотно биш боловч урлаг спортын одод, олны танил хүмүүстэй,

33% нь биечлэн уулзаж байгаагүй хүмүүстэй,

89% нь өөр сургуулийн сурагчидтай холбогджээ.

Эцэст нь хэдийгээр Facebook хэрэглэгч өсвөр насныхны 40% нь паблик буюу нээлттэй профайлтай байдаг ч өөрсдийнхөө хувийн нууцыг хадгалах тохиргоог сайн хийдэг, энэ талын ур чадварыг сайн эзэмшсэн гэж хариулжээ.