1. Гүн амьсгал авах
Харвардын эрүүл мэндийн багын судалгаагаар амьсгалын дасгал хийх нь стресс бууруулдаг гэнэ.
Одоо харин доорх дарааллын дагуу хийгээрэй:
- Нүдээ аниад аз жаргалтай дурсамжаа бодох эсвэл үзэсгэлэнт байгальтай газрын тухай төсөөлөөрэй.
- Хамраараа удаан гүнзгий амьсгал аваарай.
- Амьсгалаа ам эсвэл хамраараа удаанаар гаргаарай.
- Өөрийгөө тайвширч эхлэх хүртэл энэ үйлдлийг хэд хэдэн удаа давт.
2. Агаарт гарах
Долоо хоногт 30 ба түүнээс дээш минутыг ногоон байгууламжид өнгөрөөх нь даралт, сэтгэлийн хямралыг бууруулахад тусладаг гэж судалгаагаар тогтоогджээ.
Таны ногоон байгууламж нь таны хөршийн цэцэрлэг, өөрийн тань арын хашаа эсвэл дээврийн талбай гээд өөр юу ч байж болно – байгаль болон цэвэр агаарыг та хаанаас ч ТАЛАРХАН хүлээн авах боломжтой.
3. Дасгал хийх
Тогтмол дасгал хийх нь биемахбодид тустайгаас гадна таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлснээр стресс, сэтгэлийн түгшүүр болон сэтгэл хямралын шинж тэмдгүүдийг багасгадаг байна.
Багахан хэмжээний биеийн тамирын дасгал ч гэсэн өөрчлөлтийг бий болгодог.
Эдгээрийг туршаарай:
- Оройн хоолныхоо дараа орой бүр байрныхаа хотхоноор алхаарай.
- Тай чи болон иогийн анхан шатны сургалтанд бүртгүүлээрэй. Аль эсвэл гольф, боулинг, бүжгээр ч хичээллэж болох юм.
- Шинэхэн өдрөө таван минутын сунгалтын дасгалаар эхлүүлээрэй.