1991 онп ЮНЕСКО-гоос Парис хотын Сене мөрнийг Европын соёлын өвд бүртгэж авсан байна. Франц улсын Сене мөрөн нь удаан урсгалтай томоохон голын
нэг юм.
Энэ мөрөн нь Францын Иле-де-Франц, Гаут-Нормандие зэрэг мужийн нутаг дэвсгэрийг дамнан урсдаг. Уг мөрний урсгалын 10 орчим хувийг нь далайд гарах жижиг хөлөг онгоцууд ашигладаг байна.
Парис хотод Сене мөрний дээгүүр нийт 37 гүүр тавьсан байдаг. Эдгээрийн дотор Порт Льюс-Пилиппе, Порт де Нормандие зэрэг 1600-гаад онд баригдсан
гүүрнүүд ч бий. Тухайлбал Порт де Нормандие гүүр нь дэлхийн хамгийн том утсан холбоостой гүүрэнд тооцогддог.
Мөрний нэрийг Латин хэлний Секүана буюу “Ариун гол” гэсэн үгнээс гаралтай гэж үздэг.
Францын түүхэнд тодоор тэмдэглэгдсэн Joan of Arc /жоан оф Арк/-ын чандрыг 1431 онд энд цацжээ. Тэр үеэс Сене мөрөн гэж нэрлэх болсон гэж яригддаг байна.
Мөн хамгийн сонирхолтой нь Францын их байлдан дагуулагч Наполеон 1821 онд нас барахдаа өөрийгөө Сене мөрний дэргэд оршуулахыг гэрээсэлж байсан ч энэ гэрээс нь талаар болсон байдаг.
1910 оны нэгдүгээр сард Сене мөрний усны түвшин 6 метр нэмэгдэж үерлэсэн байна. Энэ үеэр Парис хотын зам талбай усанд автаж, олон мянган Парисчууд аюулгүй газарт дүрвэж байсан байна.
Парис хотын түүхэнд 1910 оны их үер гэж тэмдэглэгдсэн энэ үерийн дараа Парис хот 1658 оноос хойш анх удаа түүхэндээ хамгийн бохир хот болж байжээ.
1961 онд Парис хотод олон мянган хүнийг үй олноор нь хөнөөсөн их
хэлмэгдүүлэлт болсон. Тэр үед эдгээр баривчлагдсан байсан
хүмүүсийн заримыг нь мөрний усанд живүүлж байсан байна.
Энэ голд амиа хорлох болон хүн амины гэмт хэрэг олонтаа гардаг. 2007 онд л гэхэд голоос 55 хүний цогцсыг гаргаж авсан байна. 2008 онд дэлхий даяар шуугиан тарьсан хүн амины хэрэг гарсан. Супер модель байгаад иргэний нийгмийн идэвхтэн болсон Катоуча Ниане –гийн цогцос эндээс олджээ.