Английн Уармвикшир мужийн оршин суугч 29 настай Чантелле Харрис 2015 онд мөрөөдлийн хуримаа хийхийнхээ өмнө 50 кг жин хаяж чаджээ.
Нэгхэн жилийн дотор 50 кг жин хасахын тулд бүсгүй эмнэлгийн тусламж авч ходоод уях /gastric band/ мэс засал хийлгэсэн байна.
Их хэмжээний жин хасч, бүсгүйн хөхний хэмжээ огцом багассан тул хөхөндөө имплант суулгуулжээ.
Ийнхүү мөрөөдлийнхөө бие галбирыг олж, мөрөөдлийн хуримаа хийхийн тулд Чантелле Харрис 12 мянган фунт буюу 34 сая орчим төгрөгөөр хөхний хэмжээг жижигрүүлэх мэс засалд орсон байна.
Өөртөө хөрөнгө оруулалт хийж, жингээ хаяж, өөрийгөө эрс өөрчлөх болсон гол шалтгаан нь сүй тависны дараах зургаа хараад өөрөөсөө ичсэнтэй холбоотой гэж тэрээр хэлжээ.