www.google.com хайлтын хуудаснаас монгол хүүхэд, монгол сургууль, монгол цирк, монголын урлаг гэсэн сэдвээр хайлт хийхэд таны харж буй эдгээр зураг эхний хэсэгт гарч ирдэг.
Эдгээр гэрэл зургийг 2005 оны долдугаар сарын 14-ны өдөр Монгол Циркийн байранд Солонгосын гэрэл зурагчин авчээ.
“Уран нугараачийн сургуульд бэлтгэл хийж буй охид” гэсэн тайлбартай зургууд сэтгэл сэрдхийлгэм байдлаараа ч, агуулгаараа ч хэний ч анхаарлыг татна. Зурагчин дараах дэлгэрэнгүй тайлбарыг оруулсан байна.
“Энэ сургуульд хамгийн бага нь таван настай охид суралцана. Тэдний хийж байгаа дасгал “харгис” бөгөөд жилд дунджаар 1000 доллар ч хүрэхгүй цалинтай тус мужид эцэг эхчүүд хүүхдээ сард 15 долларын төлбөртэй бэлтгэлд явуулахаа үр ашигтай хөрөнгө оруулалт гэж үздэг.
Чадварлаг уран нугараач болж, гадаадын циркид ажиллавал тэд эцэг эхийнхээ жилийн цалингаас хэд дахин их мөнгө олох боломжтой. Дунджаар хилийн чанадад уран нугараачид сард ур чадвараас хамаарч 700 долларын цалин авна” гэж бичжээ.
Эдгээр зураг нь нэг талаар Монголчууд биднийг нийтээр нь бага насны хүүхдээ ашиглаж мөнгө олдог гэж ойлгуулж байгаагаас гадна, манай улсыг county буюу муж хэмээн ташаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: gettyimages