Эцэг эхчүүдийн хүүхдэдээ хэлсэн үг сэтгэл зүйд нь нөлөөлж, өөртөө итгэлгүй, ууртай, бусад руу дайрч давшилдаг хүн болоход нөлөөлдөг гэнэ.
Тухайлахад “Одоо бас юу болов?”, “Чи бас яачихаа вэ?”, “Би чамд хайргүй”, “Тэнэг юм уу, чи” зэрэг үгс насанд хүрсэн хойно ч сэтгэлээс гардаггүй тухай судалгаанд оролцсон насанд хүрэгчид хариулжээ.
Үг хэлээр дайрч доромжлох нь хүүхдийн хөгжилд саатал үүсгэдэг бөгөөд судлаачид сэтгэлзүйн дайралт бие махбодийн болон бэлгийн хүчирхийллээс ч илүү хор учруулж болно гэж үздэг.
Өөр нэг судалгаанд хүүхдээ хашгирч загинах нь тэднийг алгадаад авсантай тэнцдэг гэжээ.