Лууван идвэл хараа хурц болно гэж нийтээр үнэмшдэг.
Тэгвэл луувангаас илүү ногоон өнгийн навчит ургамлууд нүдний даралт өвчний эрсдэлийг 30 хүртэл хувиар бууруулдаг нь тогтоогджээ.
Та бидний сайн мэдэх буржгар байцаа, шанцай, бууцайнд агуулагддаг нитрат нь ийм нөлөө үзүүлдэг байна.
Эдгээр хүнсний ногоог өдөр тутамд хэрэглэж заншвал нүдний даралт үүсэхээс сэргийлэх боломжтой аж.
Нүдний урд хэсэгт шингэн хуримтлагдсанаар нүдний даралт үүсдэг бөгөөд АНУ-д жараас дээш насны хүмүүс хараагүй болох гол шалтгаан нь энэ юм.