АНУ-д хүүхдийн ханиад эмчлэх зорилгоор хэрэглэдэг хоёр төрлийн сиропыг эмийн сангуудаас эргүүлэн татсан байна. Учир нь тус эмийн бүтээгдэхүүний хайрцганд хамт савлагдсан хэмжигч халбаганы хэмжээс алдаатай болохыг тогтоосон байна. Ханиад эмчлэх зорилгоор эцэг эхчүүд хүүхдэдээ эм өгөхдөө дээрх буруу хэмжээсээс болж эмийн шаардлагатай тунгаас илүүг өгч, хүүхдийг эмийн хордлогод оруулах аюултай гэнэ. DM cherry liquid нэртэй жимсний амттай эмийг үйлдвэрлэгч Perrigo компани ийнхүү эмийн бүтээгдэхүүнээ эргүүлэн татжээ. Дашрамд мэдээлэхэд ханиадны эмийг тун хэтрүүлэн хэрэглэснээр хүүхэд хэт сэргэг болох, нүдний хөдөлгөөн хурдсах, булчингийн рефлекс алдагдах, булчингийн олон төрлийн өөрчлөлт, хий юм харах, мэдээ алдах, команд орох гэсэн ноцтой үр дагавар гардаг байна. Цаашлаад эмийн гаж нөлөө нь дотор муухайрах, бөөлжих, тахикарди, зүрхний цохилт, багтрах, сэтгэл гутрах, үхлийн аюултай аж.
Ханиадны сиропын тун хэтэрвэл хүүхдэд үхлийн аюултай
Please select a featured image for your post