Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Лазер гэрэл тоглоом биш

Таны хүүхдэд лазерын гэрэл асдаг тоглоом бий юу?

Их Британи буюу Англи улсад лазер үзэгнээс болж жилд 10 хүүхэд хохирдог. Хүүхдүүд энэ тоглоомыг нүдэндээ тусгавал хараагүй болох мөн нүдээ гэмтээх аюултай.

Энэхүү хэрэгслийг Их Британи улсад огт худалддаггүй боловч хилийн чанадаас тэр дундаа Хятадаас их оруулж ирдэг байна. Тус улсын dailymail цахим хуудас Хятадад үйлдвэрлэсэн лазерын үзэг, лазерын гэрэлтэй тоглоом хүүхдүүдийг сохлох аюултайг анхаарууллаа.

Дашрамд ийм гэрэлтэй үзэг гал гаргах ч аюултай байдаг бөгөөд 13 метр зайнаас тусгахад хүний арьсыг түлж, бүр агаарын тээврийн хөдөлгөөнд ч саад учруулдаг байна.