Одоогоос 97 жилийн өмнө буюу 1924 онд Монгол улсын зах зээлд ломбард анх удаа нэвтэрсэн тухай Архивын Ерөнхий газрын баримтад дурджээ.
Уг баримт нь “Ломбард хэмээх барьцаалан зээлдүүлэх газрын дүрмийг хянан хэлэлцсэн тухай” гэсэн нэртэй.
Монгол Улсын арван дөрвөн оны 10-р сарын шинийн дөрвөн бөгөөд аргын арван сарын гучин нэгний өдрөө Ардын засгийн газраа хурлын олон гишүүн хуралдаж зөвлөлдөн тогтоосон дөчдүгээр хурлын бичигт ломбардны тухай заажээ.
Түүх хөөж үзвэл арван дөрөвдүгээр он арван сарын шинийн дөрвөн гэдэг нь 1924 оны 11-р сарын 1-ний өдөр болж таарч байна.
Монгол улсын хэмжээнд 2013 оны байдлаар 1097 барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард байсан бол Улаанбаатар хотод 521, орон нутагт 576 ломбард үйл ажиллагаа явуулж байжээ.
Эдгээрийг байршлаар нь задлан харахад, хамгийн их нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 109, Баянгол дүүрэгт 105 нь байрладаг байсан бол орон нутаг дахь Орхон аймагт 310 ломбард байсан бөгөөд энэ төрлийн үйлчилгээ нь боломжийн ашигтай тул сүүлийн хэдэн жилд тоо нь ийн өсчээ.