Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Эрчүүдийн сахал 00-ийн суултуураас ч бохир


Английн Бирмингемийн үс судлалын төвөөс эрчүүдийн сахал бактер өсгөж үржүүлэхээс өөр ямар ч онцгой ач холбогдолгүй гэдгийг мэдэгдлээ.

Тус төвийн зөвлөх Карол Уокер нүүрэндээ их үстэй байх нь нүүрний арьс ойр ойрхон үрэвсэх, нянгийн халдвар авах бусдад тархахад гол нөлөөтэй гэв.

Эрэгтэй хүний сахал бусад үсэрхэг хэсгээс илүү сийрэг байдаг учраас хог шороо нян зэргийг нягт хадгалдаг байна.

Хатагтай Уокер цааш нь “Сахлын үсийг жадтай адил гэж болно. Суурь хэсэг нь дугуй өргөн бол дээшээ нарийсдаг. Мөн буржгардуу байдгаас шалтгаалж их хэмжээний хог шороог хадгалдаг” хэмээн тайлбарлалаа.


Эрчүүд сахлаараа оролдох дуртай байдаг бөгөөд энэ нь амандаа их бактери оруулж байгаа хэрэг аж.

Харин гар бохир байсан тохиолдолд нүүр, амандаа нян дамжуулдаг гэсэн үг юм.

Мөн идэж буй хоол хүнс сахалд наалдаж сүүн бүтээгдэхүүн бол гашилдаг. Мөн ханиадны нян ч эрчүүдийн сахалд хадгалагдаж байдаг гэнэ.