Background photo created by master1305 – www.freepik.com
Олноос онцгой цав цагаан хүмүүс нийгэмд гадуурхагдсаар байна. Албино буюу цав цагаан хүмүүсийн тухай сөрөг ойлголт аль ч нийгэмд түлхүү тархсан байдаг.
Хүний үс, арьс, нүдэнд меланин дутагдсанаас үүсдэг энэхүү нөхцөл нь арьс үндэс хамааралгүй тохиолддог байна.
Меланин дутагдал буюу генийн нөхцлөөс улбаалж тухайн хүний арьс, үсний өнгөнд өөрчлөлт өгдөг.
Албино хүмүүс төдийлөн олон биш учраас, бидэнд тэдний тухай мэдэхгүй нууц олон.
Тухайлахад албиночууд цав цагаан байхаас гадна шар, бор өнгийн арьс, үс, нүдтэй байх нь бий.
Мөн албиночуудын генийн нөхцлөөс шалтгаалан нүдний хараа муу байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Хараа муугаас шалтгаалж албиночууд автомашин жолоодох нь маш цөөн, нийтийн тээврээс бүрэн хамааралтай амьдардаг байна. Мөн сайтар ажиглавал нүд нь хоёр талруугаа ямар ч хяналтгүй хөдөлдөг.
Албиночууд ямар нэгэн муу ёр эсвэл ид шидтэй холбоогүй энгийн хүмүүсээс генийн хувьд ялгаатай, генийн сул талаас үүдэн олон хүндрэл бэрхшээлийг амсдаг хүмүүс юм.