Энгийн гэж тодотгож болох гэрийн ажил стресс, ядаргаа тайлдаг болохыг судлаачид тогтоосон байна.
Mindfulness сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд аяга, тавгаа угаах нь хүний мэдрэх эрхтнүүдийг тайвшруулж, улмаар стрессээс ангижруулдаг гэдгийг тогтоосон байна.
Гал тогооны эдлэл, хэрэгслүүдээ цэвэрлэхдээ хамгийн гол нь угаагч шингэнийг үнэртэн, усны дулаан болон эрч, аяга таваг хийсэн эд материал, түүний хэлбэр дүрсийг мэдрэх нь чухал гэнэ.
Судалгаанд оролцсон 50 оюутан өөр юу ч бодолгүй зөвхөн аяга таваг угаах ажилд төвлөрсний дүнд урам зориг 25 хувиар нэмэгдэж харин сандрал, сэтгэл түгших байдал зэрэг стрессийн шинж 27 хувиар буурчээ.
Судлаачид мөн өдөрт тутамд хийдэг, гэр орны ямар ч ажлыг стрессээс ангижрах зорилгоор ашиглаж болно гэж үзэж байна.
Үүний тулд зөвхөн хийж буй үйлдэлдээ төвлөрч, бодол санаа, сэрэл мэдрэмжээ сайн муу гэж шүүлгүйгээр ажиглан, одоо болж буй үйл явдал, яг одоо урсан өнгөрч буй минут секунд бүрт эзэн болох ёстой аж.