Та өөрийгөө улам намхан харагдуулдаг хувцас өмсөөд яваа юм биш биз? Тэгвэл эдгээрээс зайлсхийгээрэй.
Урт цамц
Гомдох хэрэггүй шүү. Ийм цамцыг намхан хүнд зориулж бүтээгээгүй.
Бөөрөнхий хоншоортой гутал
Хурц хоншоортой туфль, гутал зэрэг нь таны хөлийг урт харагдуулах бол бөөрөнхий хоншортой гутал сонгосноор улам л оготор харагдах гэнэ.
Нэвсгэр загвартай гадуур хувцас
Ялангуяа ийм хувцасыг олон давхарлаж өмсөх нь намхан хүнд зохимжгүй.
Цамцархуу даашинз
Тухтай боловч намхан хүнийг сайхан харагдуулахгүй.
Хэт том цүнх
Хэт том цүнх багтаамж сайтай ч таныг улам л жижигхэн харагдуулна. Жижиг тусмаа танд зохино.
Хайрцаг маягын топ
Дээгүүрээ та юу ч өмсдөг бай хайрцаг маягын шулуун эсгүүртэй байж яав ч болохгүй.
Нэвсгэр, урт, сул торгон өмд болохгүй
Биеэ өндөр мэт харагдуулахын тулд ийм өмдийг торгон биш хатуу биетэй материалтайг сонгоорой.
Хөндлөн судал
Хичнээн аятайхан хувцас байсан ч таныг хөндлөн судал улам л намхан, дээр нь махлаг харагдуулна. Босоо судалтай хувцас өмсвөл та 5 см илүү өндөр харагдаж чадна.
Урт юбка
Харамсалтай нь хөвөө захтай, унасан материалтай юбка танд зохихгүй. Хамгийн уртдаа өвдөг хүрснийг сонгоорой.
Вермуд шоорт!
Хээтэй комбинзон
Энэ төрлийн хувцас өмсмөөр байвал дан өнгө зүгээр.
Шагайгаар татсан оосортой туфль, сандаал
Хөлийн шагайгаар оосор орсон тохиолдолд таны хөлийг 2 хувааж харагдуулна. Энэ нь улам л богино харагдана гэсэн үг.
Урт макси юбка
Бяцхан охидын төрсөн өдрийн бялуун дээрх барби санаанд чинь орж байна уу? Бас дунд сургуульд цохидог хонх шиг л харагдана.
Томдсон жийнс
Зарим тохиолдолд загварлаг харагддаг ийм жинс намхан бүсгүйд зохимжгүй. Биедээ яг таарсан, багахан сул загвартайг сонгоорой.