Та girl boss мөн үү? Өөрийнхөө түүхийг бидэнд ирүүлээрэй: girlbossmgl@gmail.com

Wanna урт үс?

Энэ бол сонгино.

Хүмүүс олон зууны турш энэ аргыг хэрэглэсээр ирсэн ч өнөө цагт мартагдаж, нууцын түвшинд очжээ. Хэрэглэж чадсан, тэвчсэн хүнд үр дүнгээ заавал өгдөг маш энгийн арга бий. Хурц үнэрээс нь болоод үс ургуулах сонгомол аргыг нийтээр хэрэглэхээ больсон байна. Үнэрийг нь тэвчиж чадах бол шүүс бэлтгэх зааврыг танилцуулъя.

Бүтэн сонгиныг хальсалж, шүүсийг нь шахна. Жимс, ургамлын шүүс шахдаг машин байхгүй бол жижиглээд хуйхандаа түрхэж 10-15 минут байлгаад шампундаж угаана.

Сонгины ид шидийн гол нууц нь түүний найрлага дахь хүхэр юм. Энэ нь үсэн дэх коллагеныг нэмэгдүүлж, үс хурдан ургадаг байна.

Энэ жор нь гагц үс хурдацтай ургуулаад зогсохгүй хуйхны өвчин, цагаан үс ургах, хагтах, үс хуурайших, салаалах, мөн халцрах зэрэг үсний эмгэгүүдэд тустай.

Эцэст нь хэлэхэд сонгино бол хүний биед ямар ч аюулгүй, байгалийн, үнэ хямд, хэн ч хэзээ ч олж авах боломжтой хүнсний ногоо. Хүнсэнд хэрэглэхээс гадна үсээ арчлах ийм арга байдгийг танилцууллаа.

Содон үнэртэй боловч, сонирхолтой энэ аргыг хэрэглэсэн хүмүүс үс нь өтгөрсөн, ургалт нь түргэссэн, бүр цаашлаад шинэ үс ургаж байгаа гэх зэргээр сэтгэгдлээ бичжээ.

Гэхдээ хүний үс халцрах, үс ихээр унах зэрэг өвчин, эмгэгийг сонгины шүүсээр анагаахгүй гэдгийг сануулъя.

www.healthline.com